solongonews
2022 оны ”Үжэньд нэвтрэх” Глобал интернэт уралдаан өндөрлөв
2022-11-12 14:58
2022 оны ”Үжэньд нэвтрэх” Глобал интернэт уралдаан өндөрлөв.

   2022 оны "Үжэньд нэвтрэх" Глобал интернэт уралдааны шагнал гардуулах ёслол 11-р сарын 11-нд Жэжян мужийн Үжэнь хотод болсон байна.

   Жэжян мужийн Ардын Засгийн газраас зохион байгуулж буй "Үжэньд нэвтрэх" Глобал интернэт тэмцээн нь цахим эдийн засагт анхаарал хандуулж буй олон улсын арга хэмжээ болох юм. Энэхүү удаагийн тэмцээнд цахим эрүүл мэнд, холбогдсон автомашин, хиймэл оюун ухаан, нүүрстөрөгчийг буруулах дижитал арга хэмжээ,сүлжээний аюулгүй байдал, аж үйлдвэрийн интернэт, дижитал эдийн засгийг хөгжүүлэх гэсэн долоон сэдэв бүхий уралдаан зохион байгуулж, нийт 1110 төсөл уралдаанд бүртгүүлэх хүсэлт гаргасан байна.

   Эцэст нь Шанхай Шэньдэ Эмнэлгийн хэрэгсэл технологийн компанийн бие даан судлан бүтээсэн хамгийн шинэ үеийн "соронзон долгионы хутга" AI оновчтой эмчилгээний технологийн аж үйлдвэржилтийн төсөл болон бусад 7 төсөл тэмцээний тусгай шагналыг хүртсэн байжээ.

Зохиогч: ЖИНЬ ШИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл