solongonews
Хятад-Монголын орчуулагчдын уулзалт ярилцлага боллоо
2016-06-17 15:55
Хятад-Монголын орчуулагчдын уулзалт ярилцлага боллоо.

       Хятад-Монголын орчуулагчдын уулзалт ярилцлага энэ өдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Хөххотноо зохион байгуулагдлаа.

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Чэнь Баочюань, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монгол талын захирал М.Чимэдцеэ нар хурлыг нээж үг хэллээ. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны гадаад харилцааны газрын дарга Чяо Саньван уулзалт ярилцлагыг даргалжээ.

Уулзалт ярилцлагын үеэр ӨМБИС-ийн Монгол Судлалын Дээд Сургуулийн профессор, орчуулагч, уран зохиолын орчуулагчдын нийгэмлэгийн дэд дарга Цолмон, Хятадын үндэстний хэл бичгийн орчуулах товчооны ажлын газрын дэд дарга, орчуулагч, уран зохиол орчуулагчдын нийгэмлэгийн хүндэт гишүүн Хасан, МУИС-ийн хятад хэлний багш Ш.Эгшиг, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш Ц.Эрдэнэзаяа нар илтгэл тавьж, Монгол-Хятад хэлний орчуулгад оршиж байгаа асуудал, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн даван туулах, шийдэх талаар санал бодлоо чөлөөтэй дэлгэсэн байна.    

Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны цар хүрээг чангатгаж, Хятад-Монголын орчуулагчдыг Хятад, Монголын харилцаа холбооны элч болон гүүр холбоосын үүрэг гүйцэтгэхэд тусалж, улмаар Хятад, Монголын соёлын солилцоо хамтын ажиллагааг ахиулахад энэхүү уулзалт ярилцлагын гол зорилго оршиж байна.  

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл