solongonews
Хятад улс нүүрстөрөгчийн давхар исэлд хяналт хэмжилт хийх дагуул хөөргөжээ
2016-12-22 11:08
12-р сарын 22-ны 3 цаг 22 минутат Хятад улс Жиөүчуаний дагуул хөөргөх төвөөс ”Чан Жэн-2” оврын зөөгч пуужингаар дэлхийн бөмбөрцгийн нүүрстөрөгчийн давхар исэлд хэмжилт шинжилгээ хийх тусгай зориулалттай дагуулыг амжилттай хөөргөжээ.

Эх сурвалжийн дагуу, энэ хиймэл дагуул бол дэлхийн бөмбөрцгийн агаар мандлын давхарга дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжид хяналт хэмжилт хийх Хятад улсын зохион бүтээсэн анхны дагуул бөгөөд түүнийг амжилттай хөөргөсөн нь Хятад улс гол чухал бүс нутаг, мөн дэлхийн хэмжээнд агаар мандлын бүрхэвч дэх нүүрстөрөгчийн давхар ислийг хянаж хэмжих хүчин чадалтай болсныг харуулж байгаа бөгөөд нүүрстөрөгчийн давхар ислийн агаар мандлын бүрхэвчид үзүүлэх нөлөөг судлах талаар маш чухал үүрэг гүйцэтгэх болно. Энэ нь мөн "Чан Жэн" маркийн зөөгч пуужингийн 243 дахь нислэг болох юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл