solongonews
Хятадын иргэд Тайландаар зорчиход виз хэрэггүй
2024-01-02 16:50
Хятадын иргэд Тайландаар зорчиход виз хэрэггүй болно.

        Тайланд улс 2024 оны 03-р сарын 01-нээс Хятадын иргэдэд визгүй зорчих байнгын бодлогыг хэрэгжүүлнэ гэж Тайландын ерөнхий сайд Саитай 01-р сарын 02-нд Бангкок хотноо зарласан байна.

        Сайта мөн өдөр ерөнхий сайдын ажлын байранд болсон хэвлэлийн хурал дээр үг хэлэхдээ “Хятадын иргэдэд зориулан хэдэн сарын турш визгүй нэвтрэх түр журам хэрэгжиж ирсэн. Тайландын Засгийн газар Хятадын холбогдох эрх баригчидтай идэвхтэй хэлэлцээ хийж, эцэст нь 2024 оны 03-р сарын 01-нээс Хятадын иргэдэд визгүй зорчих байнгын бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан. Энэхүү арга хэмжээ нь Тайландын аялал жуулчлалын салбарыг дэмжихэд эерэг үүрэг гүйцэтгэхээс гадна хоёр орны найрсаг харилцаа цаашид улам бүр сайжирч байгааг харуулж байна” гэлээ.

Зохиогч: ГАО БӨ, РЭНЬ ЧЯНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл