Хятадын Хөдөө Аж Ахуй Яамнаас мэдээлснээр 01-ээс 07-р сар хүртэл Хятадын хэмжээнд нийт 63 сая гаруй мү /1га=15мү/ үр тариа байгалийн гамшигт өртөж, өнгөрсөн оны мөн үеэс 90 сая гаруй мү хасагджээ. Хэнань муж дахь намрын үр тарианы талбай 75 сая гаруй мү байгаа бол үүнээс 60 сая гаруй мү үр тариа байгалийн гамшигт өртөөгүй ургац сайн байна.
Хятадын намрын үр тарианы тариалангийн талбайн ажил үндсэндээ дуусжээ. Энэ жил намрын үр тарианы талбай 1.29 тэрбум мү давж, өмнөх жилээс нэмэгдэн өндөр ургац бүхий эрдэнэ шиш ихээр нэмэгджээ. Хэнань мужийг эс тооцвол Хятад улсын ихэнх бүс нутгийн гамшгийн байдал өмнөх жилийнхээс хөнгөн байдалтай байгаа бөгөөд үр тариа сайн ургаж, элбэг хураалт авах үндэс суурь тавигджээ.
