Эхний есөн сард Хятад улс ЕХ-ны хамгийн том худалдааны түнш болжээ
2020-12-07 09:54
Эхний есөн сард Хятад улс ЕХ-ны хамгийн том худалдааны түнш болжээ.
ЕХ-ны Статистикийн газраас саяхан гаргасан тоо баримтаас харахад, энэ оны эхний есөн сард ЕХ, БНХАУ-ын хооронд хийсэн бараа бүтээгдэхүүний нийт худалдааны хэмжээ 425 тэрбум 500 сая евро байж, өнгөрсөн оны мөн үеэс гурван хувиар өссөн байна. Хятад улс ЕХ-ны хамгийн том худалдааны түншийн статусаа хадгалсаар байна.
Тоо баримтад харуулснаар, энэ оны эхний гурван улирлын байдлаар ЕХ-ны Хятадад хийсэн экспортын хэмжээ 144тэрбум 800 сая евро хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй адил бөгөөд нийт импорт нь 280 тэрбум 700 сая евро хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар өссөн байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
