solongonews
Хятадын хааны тамга 21 сая еврогийн үнэ хүрчээ
2016-12-28 15:56
Хятадын хааны тамга 21 сая еврогийн үнэ хүрчээ.

XVIII зууны үеийн Хятадын хааны тамга түүхэнд байгаагүй өндөр үнэ буюу 21 сая еврогоор зарагджээ. Уг тамгыг тооцоолж байснаас 20 гаруй дахин илүү үнээр борлуулсан байна.
Энэ долоо хоногийн лхагва гарагт Парис хотод болсон дуудлага худалдаанд оролцогчид ширүүхэн үнэ хаялцсаны эцэст Хятадын нэрээ нууцлахыг хүссэн нэгэн цуглуулагч тамгыг худалдан авлаа гэж “Drouot” дуудлага худалдааны газар мэдээллээ. 
Атгасан гарын чинээ уг тамгыг улаан ба цагаан стеатит буюу өөхөн чулуугаар хийжээ.
Энэ нь Хятадад хамгийн удаан хугацаагаар төр барьсан хаадын нэг болох Чянь Луны барьж байсан олон зуун тамганы нэг нь гэнэ.

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл