solongonews
Хөгжиж буй орнуудад улам их боломж олгож туслах ёстой
2018-05-22 10:25
Орон нутгийн цагаар 21-нд Буэнус-Айрест, Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Их Хорийн сангийн сайд нарын II шатны хуралд оролцож, “Шударга ёсыг баримтлан, тогтвортой хөгжлийг ахиулъя” сэдвээр илтгэл тавьлаа.

    Ван И:  

- Дэлхийд нүүрлээд буй асуудлуудын ихэнх нь хөгжилтэй холбоотой. Дэлхийн хөгжилд  бэрхшээл тулгарсаар байна. Өмнөд, умардын хөгжлийн тэнцвэргүй байдалд үндсэн  өөрчлөлт гараагүй, байгаль орчин, эрчим хүч, цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй  байдал гээд зохицуулах ёстой хүнд асуудал олон бий. Сүүлийн үед эдийн засгийн  гол цогцын валютын бодлогод хийсэн тохируулалт хөгжиж буй орнуудад сөрөг нөлөө  үзүүлсний улмаас хөгжлийн асуудлыг зохицуулахад шинэ шинэ бэрхшээл тулгарч байна  гэж хэллээ.

Ван И цааш нь:

- Бид  ирээдүйд хандан өөрчлөлтийг баримталж, нээлттэй байдлаа өргөжүүлэн хүний төлөө  байхыг төв болгосон хөгжлийн үзэл баримтлал хэрэгжүүлж, өөрийгөө хөгжүүлэхийн  зэрэгцээ хүн төрөлхтний хамтын хөгжилд улам их хувь нэмэр оруулах ёстой  гэж хэлсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл