"Элгээрээ газардах", "дампууран унах онол" гэх мэтийн гутранги үг яриа ар араасаа чихний уяа болж байсан нөхцөлд, Хятад улс хөгжлийн маш сайн үр дүнд хүрсэн юм. Эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийг өөрчлөх, өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, засгийн газрын бүтээн байгуулалтыг тасралтгүй эрчимжүүлэх зэрэг талаар олон ахиц гаргаж, иргэдийн амьдрал улам баталгаатай, чинээлэг болсон юм. Одоо манай радиогийн сурвалжлагчийн бэлтгэсэн дэлгэрэнгүй мэдээллийг сонсоно уу.

"Оршин суугч: Энэ хорооллын настайчуудын асрамжийн газар, гэр бүлийн настайчуудын асрамжийг улсаас байгуулж өгсөн юм. "
"Оршин суугч: Миний бодлоор хятад хүмүүс урьдынхаас илүү чинээлэг болжээ. Миний эргэн тойрны хүмүүсээс гадаадад жуулчлах, гадаадад сурах явдал улам олон болжээ."
"Оршин суугч: Хурдны галт тэрэг хурдаа нэмсэн нь маш сайн явдал болов. Учир нь би Жинаньд ажилладаг. Бээжинд сурах боломж байгаа тул байнга нааш цааш зорчдог. Энд бас зарим аар саар ажил хийдэг, ирж очиход амар болсон."
"Оршин суугч: Бүгд улам сайн, улам чанартай амьдрах чадалтай, цаг завтай болж байна."
"12 дугаар таван жил"-ын хугацаанд Хятадын эдийн засаг хөгжлийн хурдаа өөрчилсөн ч өсөлтөө алдаагүй, жилд дунджаар 7.8 хувиар өсөж, дэлхийн жил тутмын 2.5 хувийн өсөлтөөс илүү, гол гол эдийн засгууддад тэргүүлж байна. Хятад улс эдийн засгийн ерөнхий хэмжээгээрээ "10 триллион ам. доллар"-ын босгыг давсан хоёрдогч том эдийн засгийн цогц болж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 1\4 хувиас давсан байна.
Үүний зэрэгцээ Хятадын эдийн засгийн хөгжилд онцгой харимхай чанар, боломж, эргэлт буцалтын орон зай илрэв. "12 дугаар таван жил"-ын хугацаанд Хятад улс дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орны байр сууриа хадгалж, мөн дэлхийн хамгийн том худалдааны орон болов. Хүн бүрт тэгшитгэсэн ДНБ-ний хэмжээгээр дундаас дээгүүр орлоготой улс орны эгнээнд орж, хотжилтын хэмжээ 50 хувийг давж, судалгааны хөрөнгө оруулалтын үзүүлэлтээр дэлхийд хоёрт, хурдны төмөр замын уртаараа дэлхийд тэргүүлэв.
Олон олон баярлам амжилт гаргасны дараа, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд удааширсан нь олны анхаарлыг татсан байна. Энэ талаар мэргэжилтнүүд үзэхдээ: Тэнцвэртэй, тогтвортой өсөлтийг чухалчлах нь Хятадын шинэ төлөв болов гэжээ. Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шэн Лайюнь хэлэхдээ: "Бүтцийн зохицуулалт, хэлбэрийн өөрчлөлт" хийх замаар гаргасан илэрхий амжилт нь хөгжилд маш их хөдөлгөгч хүч хуримтлуулж өгөх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Үйлдвэрлэлийн бүтэц улам сайжирч, бүтцийн зохицуулалт ахиснаар, үйлчилгээний салбар нэлээд хурдтай өсөж, аж үйлдвэрээр гол болгож байснаа үйлчилгээний салбараар гол болгох хандлага улам тодорхой болж байна. ДНБ-д эзлэх 3-р салбарын харьцал хэмжээ 51.4 хувьд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 2.3 нэгжээр илүү гарч, үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалт тогтвортой ахиж байна" гэжээ.
Эдийн засгийн өсөлтийг биелүүлж, дунд дээд төвшинд хүрэх явцдаа, Хятадын эдийн засгийн хөгжлийн "бодит түвшин" тасралтгүй дээшилж байна. Урьд хөгжсөн орон руу хувцас экспортолж байсан бол одоо хурдны төмөр зам, цөмийн цахилгаан зэргийг "гадагш гаргаж", Хятадын эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлтийн үр дүн мэдэгдэж эхэлсэн юм. Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Сүбө хэлэхдээ: Хятадын олон төрлийн үйлдвэрлэл дэлхий дахинд өрсөлдөх хүчинтэй болсон гэжээ.
Эдийн засгийн даяарчлалын давалгаанд, Хятад улс улам идэвхтэй, нээлттэй стратеги хэрэгжүүлснээр, дэлхийн эдийн засгийн хөгжилд илэрхий увь нэмэр оруулсан төдийгүй олон улсын хамтын ажиллагааны шинэ орон зайг тэлсэн байна. "12-р таван жил"-ийн хугацаанд, Хятадын хөрөнгийг дэлхий дахинд хуваарилах хурд түргэсэж, гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 400 тэрбум ам.долларт хүрч, Хятадын тоног төхөөрөмж дэлхийн зах зээлд их хэмжээгээр гарч байна. Үүнээс гадна, Хятад улс бодитой ашигласан гадаад хөрөнгөөрөө дэлхийд тэргүүлж, дэлхий дахины хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татдаг зорилтод газрын нэг болов. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Дань Ян танилцуулахдаа: Энэ оны 1-ээс 9-р сард олон орны гадаад аж ахуйн нэгж Хятад улсад хөрөнгө оруулах тухай шинэ хэлэлцээр байгуулсан. Үүнд Хятад Америкийн тохиролцсон гадаад хөрөнгийн нийт хэмжээ өнгөрсөн оны адил хугацаанаас 50 хувиар нэмэгдсэн буюу 5 тэрбум 830 сая ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн Герман, БНСУ-ын гадаад аж ахуйн нэгжүүдийн гадаад хөрөнгө ч нэмэгдсэн байна. Энэ нь "Хятад улс дэлхийн 10 том хөрөнгө оруулалтын зорилтод орныг тэргүүлж байна" гэсэн НҮБ-ын Худалдаа хөгжлийн нийгэмлэгийн судалгааны үр дүнтэй нийцэж байгаа юм."
Түүнчлэн иргэдийн амьжиргаа бол эдийн засгийн хөгжлийн чанарын стандарт болохын хувьд, эдийн засаг буурч байгаа нөхцөлд "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад улс үндсэн нөхцөлийг хангасан иргэдийн амьжиргааг баталгаажуулах сүлжээг улам сайжруулж байна.
