solongonews
Бээжингээс хамгийн ойрхон цөөн тоот үндэстний ӨЗО-ны төв
2017-05-04 15:50
Өвөр Монголын хамгийн хамгийн

Хөххот, Инь Чуань, Өрөмч , Нань Нин, Ласа зэрэг газар нь Бээжингээс хамгийн ойрхон байрлах цөөн тоот үндэстний ӨЗО-ны төв болно. Эдгээрийн дотор Хөххот нь нийслэл Бээжингээс хамгийн ойрхон буюу 500 км зайтай байрладаг юм. Мөн Хөххот нь Хятад улсын хэмжээнд Бээжингээс ойрхон байрлах Тянь Жинь, Шы Жяжуан хоёр хотын дараа ордог мужийн зэрэглэлийн хот болно.

Бээжингээс Хөххот хүрэх шулуун шугам 408 км.

Бээжингээс Хөххот зүг нисэх онгоц 444 км аялна.

Бээжингээс Хөххот хүрэх төмөр зам 532 км аялна.

Бээжингээс Хөххот зүг машинаар 481.8 км аялна.

Хөххот нь Өвөр Монголын дунд хэсэгт байрладаг. Далан хар уулын энгэрт байрлаж, баруун зүгт Бугат хот, зүүнтээ Улаацав, урдаа Шань Ши мужтай тус тус хөрш оршино. Хөххот нийтдээ 17.224 мянган кв километр талбайтай. Хятадын Бо Хай тэнгисийн эдийн засгийн бүс, баруун орныг нээн хөгжүүлэх бүс, зүүн хойдын хуучин аж үйлдвэрийн суурин зэрэг гурван том стратеги бодлогын уулзварт байрладаг бөгөөд Хатан голын эдийн засгийн бүсийн гүүр холбоос, Ази-Европын хуурай газрын гүүр, Бо Хай тэнгисийн эдийн засгийн бүсийн чухал гүүр зэрэг онцлогтой газар болно. Мөн Хятадаас Монгол Улс, ОХУ-тай нээлттэй харилцах гол хот болно. Хөххот нь Хятадын зүүн хэсэг, баруун хойд хэсэг, Хуабэй орны гүүр холбоос болдог. Мөн Хятадын умард орны чухал агаар аяллын хүйс болно.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл