Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хятад хэл сурах “хандлага” гарч, гадаанын их сургуулиуд хятад хэлний курс байгуулан, бага, дунд сургуулиуд ч хятад хэлний хичээл нээж, хүүхдээ багаас нь хятад хэд сургахыг хүсэх эцэг эх олширсоор байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн зээ охин Арабелла
“Хятад хэлийг хар багаасаа сурах хэрэгтэй” гэдгийг АНУ-ын Е рөнхийлөгч Дональд Трамп хүртэл мэдсэн байна. Түүний зээ охин Арабелла хятадаар сайн ярьдаг тухай Дональд Трамп саяхан Хятад улсад айлчлах үеэр ярьжээ.
Facebook сайтын гүйцэтгэх захирал Марк Зукерберг болон түүний гэргий Присила мөн хятад хэлтэй бөгөөд тэд том охиноо ч хятад хэл сургахаар төлөвлөж байгаа аж. Үүнээс гадна Их Британийн ханхүү Уильям, гүнж Кейтийн бага хүү нь сургуульдаа хятад хэлний хичээлд сурдаг байна.

