Орон нутгийн цагаар 09-р сарын 21-нд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас эдийн засгийн хэтийн төлөвт хийсэн шинэ тайлангаа нийтэлжээ. Тус тайланд 2021 онд дэлхийн эдийн засаг 5.7 хувиар, 20-ийн бүлгийн гишүүн орнуудын эдийн засгийг 6.1 хувиар өснө хэмээн төсөөлсөн нь энэ оны 05-р сард гаргасан урьдчилсан төсөөлөлтэй харьцуулахад тус тус 0.1, 0.2 нэгжээр бууруулсан байна. Хятад улсын эдийн засгийг 2021 он, 2022 онд өсөлт нь тус тус 8.5 хувь, 5.8 хувь хувьд гэж төсөөлсөн нь тус байгууллагын 05-р сард нийтэлсэн өсөлтийн урьдчилсан төсөөлөлтэй адил байна.
Дэлхийн эдийн засгийн сэргэлт өсөлт нь тэнцвэргүй төлөв байдалд нүүрлэсэн хэвээр бөгөөд тодорхойгүй хүчин зүйл, ялангуяа "КОВИД-19" вирусний эсрэг вакцинжуулалтын үйл явц удаан байгаа, түүнчлэн вирусийн мутаци орсон хувилбар гарч ирсэн нь эдийн засгийн өсөлт сулрах ба хөдөлмөр эрхлэлтийн илүү хүндрэлтэй асуудлыг үүсгэж, дэлхийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний дарамтыг даамжруулж болзошгүй байна. Иймээс улс орнууд шаардлага бүхий макро эдийн засгийг дэмжих бодлого болон уян хатан санхүүгийн бодлогыг баталгаажуулахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар бага орлоготой орнуудад шаардагдаж буй нөөцийн эрэлт хэрэгцээг хангаж, вакцинжуулалт хийх ажлыг нэмэгдүүлэхийг Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага уриалж байна гэж тайланд онцолжээ.
