2018 онд Хятад улс гадаадын чадварлаг боловсон хүчний хөдөлмөр эрхлэлтэд нийт 336 мянган зөвшөөрөл олгож, Хятадад ажиллаж буй гадаадын иргэн нийт 950 мянга гаруйд хүрсэн байна.
04-р сарын 14-нд болсон Хятадын олон улсын чадварлаг боловсон хүчний солилцооны XVII хуралд Шинжлэх ухаан технологийн сайд Ван Зиган танилцуулахдаа: - Шинжлэх ухаан технологийн солилцоо, хамтын ажиллагааны хамгийн чухал зүйл бол хүмүүсийн солилцоо, хамтын ажиллагаа юм. Одоо Хятад улсад чадварлаг боловсон хүчин хамгийн их шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс чадварлаг боловсон хүчин оруулж ирэх бодит бодлогоор дамжин гадаадын хүмүүсийн виз авах, оршин суух зэрэг нөхцөлийг сулруулж, явц журмыг хялбарчлан, чадварлаг боловсон хүчнийг оруулах ирэхэд тулгарч буй нийгмийн баталгаа, иргэншил, үр хүүхдийн боловсрол зэрэг асуудлыг зохицуулж, мэдэгдэм амжилт гаргасан гэжээ.
Одоогоор Хятад улс 160 улс оронтой шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний 114 төсөл, чадварлаг боловсон хүчний солилцооны 346 төсөлд гарын үсэг зурж, олон улсын байгууллага 200 гаруй, олон талт механизмд оролцсон байна.
