Энэ жил Хятадад байгаль орчны өдрийг "тунгалаг ус, ногоон уул нь даруй алт мөнгөөр чимсэн байгаль юм" гэсэн уриатайгаар тэмдэглэж, байгалийг хайрлаж, ногоон экологийн амьдралаар биечлэн замнахыг чухалчилсан байна. Энэ өдөр Хятадын байгаль орчны яамнаас гаргасан тоо баримтад харуулснаар 2016 онд бүх Хятадын 300 гаруй хотын хувьд тунгалаг сайхан хоногийн дундаж тоо 78.8 хувьд хүрчээ.
Энэ хоёр жилд "РМ2.5", мөн "Хурлын өдөр цэлмэг" гэх зэрэг үг хэллэг байгаль орчныг хамгаалах салбарт дэлгэрсэн байна. Харин улс орны хэмжээнд байгаль орчныг хамгаалах ажлыг урьд өмнө байгаагүйгээр чухалчлан үзсээр байна. Өнөөдөр бол 46 дахь "Дэлхийн байгаль орчны өдөр" юм. Энэ жил Хятад улс хүрээлэн буй орчны өдрийн үйл ажиллагааны гол үйл ажиллагааг Жян Сү мужийн Нань Жингийн олон улсын яармагийн төвд зохион байгуулж, яг одоо тэнд 2017 олон улсын байгаль орчныг хамгаалах шинэ технологийн бага хурал болж байна. Хятадын байгаль орчныг хамгаалах яамны намын хэлтсийн нарийн бичгийн дарга Ли Ганжие хурал дээр:
- Сүүлийн жилд Хятад улс агаарын бохирдлоос сэргийлэн хамгаалах талаар бодит үр дүнд хүрлээ гэж хэллээ. "2016 онд бүх Хятадын 338 томоохон хот дахь цэлмэг өдрийн тооны дундаж хэмжээ 78.8 хувьд хүрч, 2015 оноос 2.1 нэгжээр өсчээ. Байгаль орчны агаарын чанарын шинэ стандартын дагуу 74 хотод анхан шатны хяналт хэмжилт хийснээр РМ2.5-ын дундаж агууламж 2013 оноос 30.6 хувиар буурч, Бээжин, Тяньжинь Хэбэй, Хөхмөрөн, Жүжян мөрний гурвалжин хойг зэрэг чухал бүсэд РМ2.5-ын дундаж агууламж 2013 оноос 30 гаруй хувиар тус тус буурав гэж хэлсэн байна.
Өнгөрсөн 10 жил бол Хятадын олон нийт байгаль орчныг хамгаалах ажилд идэвхтэй оролцсон хөгжлийн хамгийн хурдтай цаг үе байсан бөгөөд олон нийтээрээ байгаль орчноо хамгаалах тухай мэдлэг хамгийн илэрхий дээшилсэн цаг үе байлаа гэж Байгаль орчны мэргэжлийн хүмүүс онцолжээ. Энэ сарын 5-нд Хятадын олон газарт төрөл бүрийн арга хэмжээ зохиож, байгаль орчныг хамгаалах мэдлэгийн тухай сурталчлан, байгаль орчныг хамгаалах олон нийтийн үзэл бодол, мэдлэг боловсролыг дээшлүүлж байлаа. Жишээлэхэд, Бээжин хот байгаль орчныг хамгаалах хүүхэд багачуудын уран зургийн наадам, байгаль орчныг хамгаалах өдрийн сэдэвт явган аяллын бага хурал зэрэг 16 төрлийн арга хэмжээг зохион явуулсан байна. Ши-Аний агаарын тээврийн бааз "Бохирдлоос сэргийлж, экологийн агаарын тээврийн хотыг байгуулъя" цуврал сэдэвт суртал ухуулгын арга хэмжээ зохиож, олон нийтэд экологийн соёлыг уламжилж байсан бол Жянши муж нь хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээ зохиож, залуучуудын сайн дурынхан байгаль орчныг хамгаалах суртал ухуулга, практикт оролцсоноор дараа үеийнхэндээ байгаль орчныг хамгаалах ухагдахууныг уламжилж байлаа.
Сурвалжлагч Бээжин хотын гудамжаар явж сурвалжлах явцад байгаль орчны тухай дурдахтай зэрэг хүмүүс маш дуртай ярьцгааж байв.
"Миний бодлоор эргэн тойрны хүмүүс байгаль орчныг илүү анхаарах болсон байна. Жишээлэхэд, өмнө нь дэлгүүрт ороход хүн бүхэн гялгар уут худалдан авдаг байсан. Одоо бол хүн бүхэн гартаа эвхээстэй байгальд халгүй уут авч явдаг болсон. Үүнийгээ олон дахин хэрэглэж болно. Өдөр тутмын хогийг гэрээсээ гарахдаа хогийн саванд хийдэг болохоор хаа хамаагүй хаяхаа больжээ."
Олон жил байгаль орчныг хамгаалах ажил хариуцаж байсан Бээжин хотын байгаль орчны танхимын Байгаль орчны хяналтын газрын дарга Чяо Шүфан:
- Байгаль орчны асуудлыг алсаас бус ард олны дундаас л зохицуулах ёстой. Ард олны оролцоог дайчлахад Засгийн газар удирдах хэрэгтэй бөгөөд нийгмийн зохистой дүрмийн бүдүүвчийг бүрэлдүүлэх хэрэгтэй гэж хэлэв. Тэрээр цааш нь хэлэхдээ:
- Олон нийтийг байгаль орчныг хамгаалах төрөл бүрийн ажиллагаанд идэвхтэй оролцуулан бид ч гар бие оролцон байгаль орчныг хамгаалах хэрэгтэй. Одоо бид нэг хоног машин унахгүй, автобусанд суух буюу дугуй унаж болно. Нөгөө талаас байгаль орчныг засан сайжруулах талаас хог хаягдлыг ялган салгаж, ус, эрчим хүчээ хэмнэн, хүмүүс гэрээсээ гарахдаа гэрлээ унтрааж, агааржуулагчаа аль болох бага ашиглах зэргийг бүгд хийж болно. Эдгээрийг бид өдөр тутмын амьдралын явцдаа биелүүлж чадах юм гэсэн байна.
