solongonews
Өвөр Монголын цөлжилтийн талбай 15 жил дараалан буурав
2017-08-03 21:13
Өвөр Монголын цөлжилтийн талбай 15 жил дараалан “Хос хасагдал”-ыг биелүүлэв.

Өвөр Монгол орон хамгаалахаар суурь болгон, шинжлэх ухаанчаар засаж, тохиромжтой ашиглахаар зарчим болгон, цөлжилт элсжлийг зассанаас бүх Өвөр Монгол орны цөлжсөн болон элсжсэн газар шорооны талбай 15 жил дараалан “Хос хасагдал”-ыг биелүүлж, бүх орны цөлжсөн газар шорооны талбай 2009 оноос 42 мянган га багасаж, бүх Өвөр Монгол орны элсжсэн газар шорооны талбай 2009 оноос 34 мянган га багасав.

Өвөр Монгол цөлжсөн элсжсэн газар шороо хамгаас төвлөрсөн, амь ахуйн орчин тойрон хамгаас хэврэг муж орны нэг болсны хувьд, олон жилийн турш цөлжилт ба элсжилийг засах ажлыг гол болгон атгаж, 2000 оноос эхлэн Бээжин Тянь Жиний салхи элсний эхийг засах, байгалийн ойг хамгаалах, тариалахаа зогсож ойжуулах, амь ахуйгаар ардыг нүүлгэх зэрэг 6 гол болох инженеринг хэрэгжүүлсэн нь бүх орны 12 аймаг хотыг хамарчээ.

Олон жилийн турш, Өвөр Монгол орон экологийн бүтээн байгуулалтын талд удирдлагаа чангатган, төрийн бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтаа алхам алхмаар нэмэгдүүлэн, шинжлэх ухаан мэргэжлийн хэмжээгээ тасралтгүй дээшлүүлснээс бүх Өвөр Монгол орны цөлжилт ба элсжилтийг засах ажил өндөр хурдац, дээд чанартайгаар хөгжин, урд өмнө гараагүй цар хүрээтэй болж, бүх Өвөр Монгол орны 533 мянган га тариан газар, 1 сая га үндсэн нутаг бэлчээрийг хамгаалалтын цар хүрээнд оруулж, 1.6 сая га салхи элсний эхийн аюул болон 1 сая га ус шорооны идэгдлийг анх алхам засаж, жил болгон Хатан голд урсан орох шавар шороог 110 сая тонн багасгажээ.

Өвөр Монгол оронд таван их элс ба таван их элсэрхэг газар байдаг. Одоогоор, таван их элсний нүүж өргөжин тэлэх байдлыг нэгэнт бүтэмжтэй хориглож, ой мод улмаар зузаарч, элсэн газар нь тасралтгүй багасаж байна. Таван их элсэрхэг газрын засалт ч илэрхий амжилт олж , элсжилтийн хэмжээ багасаж байх чухал их эргэлттэй болжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл