Бас ихээр бохирдож толбо тогтсон хувцсыг угаахдаа энгийн хувцаснаас илүү их угаалгын нунтгаар угаах нь буруу байдаг аж. Үүнээс гадна таны хэрэглэж буй ус төмөр их агуулсан эсвэл кальци, магнигаар баялаг бол угаалгын нунтгийн үйлчилгээг бууруулна.
Юуг анхаарах вэ?
Цагаан хувцсыг бусад хувцаснаас ялгаж угааж байх хэрэгтэй. Цагаан өнгийг цагаанаар нь үлдээх хамгийн сайн арга бол цагаан хувцасныхаа даавууны тэсч чадах халуун буцлам усанд (ихэнх тохиолдолд 120 градус) угаах явдал юм. Угаалгын нунтгаа сонгохдоо цайруулагчтай, эсвэл фермент ихээр агуулсан угаалгын нунтаг сонгоорой.
Угаалгын хүч нэмэх бодисууд хэрэглэх

Хүчилтөрөгчийн цайруулагч (oxygen bleach), угаалгын сода хэрэглэх нь таны хувцасны өнгийг алдагдуулахгүй байхад ихээхэн тустай. Ихээр бохирдож толботсон хувцсыг угаахын өмнө ферментийн нунтагт дэвтээж болно.
Тостой хувцсыг угаах Хөлс болон бусад тослог зүйлээр бохирдсон толботой хувцсыг угаахдаа шингэн угаалгын бодис, аяга таваг угаагч эсвэл шампунь хэрэглэн урьдчилан арилгах хэрэгтэй. Ингэхдээ шүдний сойз эсвэл хувцасны сойз хэрэглэн угаалгын бодисоо даавууy дээрээ дусаан алгуур зөөлөн үрээрэй.
Бодисын толбо арилгах Кофе, жүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүн асгасан, суганы үнэр дарагчид бохирдон шар толбо суусан зэрэг хувцсыг угаахдаа шингэн хүчилтөрөгчийн цайруулагч шууд толботой хэсэг рүүгээ дусаан хэсэг хугацаанд дэвтээгээрэй.
Өнгө арилгагч хэрэглэх
Цагаан хувцас тань өнгө алдан гандаж сааралтаж эхэлсэн бол өнгө арилгагч хэрэглэхийг зөвлөж байна. Ихэнх дэлгүүрийн угаалгын бодис зардаг лангуун дээрээс та өнгө арилгагч (color remover)-ыг олох боломжтой. Хэрэв таны цагаан хувцас агшдаггүй материалаар хийгдсэн бол буцлам халуун усанд хүчилтөрөгчийн цайруулагч хийн цэвэрлэх нь мөн үр дүнтэй. Та аль тохиромжтойг нь хэрэглээрэй.
Цагаан хувцас шинэ мэт болох нь ховор Цагаан өнгийн даавууг үйлдвэрлэхдээ ихэнхдээ цагаан өнгийг тодруулагч химийн бодис хэрэглэсэн байдаг. Иймээс усанд угаагдаж сэргэх боломжгүй болдог.
Ус ба эрдэс бодис
Таны хэрэглэж буй ус их хэмжээгээр төмөр агуулсан бол төмөр зайлуулагч (iron-removing products) бүхий угаалгын бодис хэрэглээрэй. Хлорын цайруулагч (chlorine bleach) хэрэглэж болохгүй. Кальци, магни ихтэй хатуу усанд хувцас угаахдаа угаалгын нунтгаа бага зэрэг их хийж хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол та хатуу усыг буцалгаж зөөлрүүлсний дараа цагаан хувцсаа угаавал үр дүнтэй.
