Энэ нь Хятадын төмөр замын салбараас анх удаа хийж байгаа “Нэг бүс нэг зам” дагуух улс орнуудын төмөр замын салбартай Хятадаас Европ тив хүрэх галт тэрэг нэвтрэх хамтын ажиллагааны зөвшилцөл болно.
Хятадын төмөр замын ерөнхий компанийн ажилтан хэлэхдээ: “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад үйлчлэхэд суурилан долоон улсын төмөр замын салбарын тохиролцсон “Хятадаас Европ хүрэх галт тэрэгний хамтын ажиллагааг ахиулах тухай зөвшилцөл” нь Ази тив Европ тивийн хоорондох төмөр замын бараа тээврийн зах зээлийг дээшлүүлэх, зам дагуух улс орны эдийн засгийн хөгжил ба эдийн засаг арилжааны хамтын ажиллагааг сайжруулахаар зорилт болгож, Хятадаас Европ тив хүрэх галт тэрэгний олон улсын барааны гүйлгээний брэндийг хамтран бүтээж, Хятадаас Европ тив хүрэх галт тэрэгний хөгжлийг ахиулах баталгаа хангахаар хичээх болно” гэжээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь “Нэг бүс нэг зам”-ын санаачилгын бодит байдлыг эрхэмлэсэн хамтын ажиллагааны нэгэн чухал арга хэмжээний хувьд Хятадаас Европ тив хүрэх галт тэрэг 2011 онд нэвтэрснээс хойш нийтдээ 3557 удаа нэвтэрч байна. Үүнд, 2017 оны нэгдүгээр улиралд 593 удаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 175 хувиар нэмэгджээ. Мөн буцаж ирсэн галт тэрэг 198 удаад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 187 хувиар өссөн байна. Ингээд зам дагуух бүхий л улс орнууд энэхүү галт тэргийг таатай хүлээн авахын зэрэгцээ дэмжиж байлаа.
Одоогоор Хятадаас Европ тив хүрэх галт тэрэг Хятад улсын дотоодод 21 муж ӨЗО-ны 27 хотоор өнгөрч, Европ тивийн 11 улсын 28 хотод хүрч байна.
