solongonews
Умардад илүү нээлттэй болно
2023-06-02 20:34
Өвөр Монголын Эрээн боомт Монгол Улс руу гарах гол боомтын нэг болжээ.

Хятад, Монгол хоёр улс уул усаараа залгалдсан сайхан хөрш бөгөөд Өвөр Монголын Эрээн боомт Монгол Улс руу гарах гол боомтын нэг болжээ. Эрээн боомт нь "Бүс ба зам" санаачилгад чухал байр суурьтай бөгөөд Хятад, Монгол, Оросын арилжаа худалдаа, эдийн засгийн харилцан нэвтрэлцэл, солилцоог ахиулж, гадаад нээлтийн хөгжлийг ахиулсаар байна.

Мөн Өвөр Монголын Умардад нээлттэй байх бодлогын чухал суурин болсон бөгөөд боомтын эдийн засаг, логистикийн сууринг бүтээн байгуулж, арилжаа худалдаагаар дамжуулан бараа бүтээгдэхүүн импортолж, Хятадын хөгжлийг ахиулсаар байна.

       Хилийн иргэдийн арилжаа худалдааны бүс нь коронавирусний дараа буюу 2023 оны 01-р сарын 19-нээс үйл аижллагаагаа сэргээж, 04-р сар болтол нийт 17 удаа бараа бүтээгдэхүүн импортолжээ.

       Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтад нийт 1 тэрбум юанийн хөрөнгө оруулж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгаад байна. Дараагийн шатанд холбогдох бичиг материалыг бүртгэж, Төрийн зөвлөлд өргөн барьж өргөдөл гаргана.

   Эрээн боомт нь Хятадын "Бүс ба зам" санаачилга, "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын чухал боомт бөгөөд Хятад-Европын галт тэргэний заавал дажмжих боомтын нэг юм. Эрээн боомтоор дамжин өнгөрч буй Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний аяллын маршрут 66 болон нэмэгдэж, Герман, Орос, Монгол зэрэг 10 гаруй улс орны 60 гаруй хотыг хамрчээ.

       2018 оноос 2022 оныг дуустал Эрээн боомтоор дамжсан Хятад-Европын галт тэрэг нийт 10184 хүрч, тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүн 160 тэрбум юанийг давжээ.

Зохиогч: ЯЛАЛТ, Н.ЖИНЬ ШАНЬ, Б.ХУРЦ, Э.ТЭРГҮҮН
Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : solongo
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл