Энэ сарын 19-нд хаагдсан Хятадын олон улсын өндөр шинэ технологийн XXV үзэсгэлэн (Цаашид "Өндөр шинэ технологийн үзэсгэлэн" гэх)-г давхардсан тоогоор 248.000 хүн сонирхож, худалдааны нийт хэмжээ 37.279 тэрбум юаньд хүрсэн байна.
"Инновацын эрчмийг хөгжүүлж, хөгжлийн чанарыг сайжруулна" сэдэвт тус үзэсгэлэнд 105 улс, бүс нутгийн 4000 гаруй оролцогч, 500 мянган хавтгай дөрвөлжин талбайд 132 томоохон арга хэмжээ зохион байгуулж, 681 шинэ бүтээгдэхүүн, шинэ ололт амжилтыг гаргаж, төв, орон нутгийн хамтын ажиллагааны 17 төсөл дээр гарын үсэг зуржээ.
Энэ жилийн өндөр шинэ технологийн үзэсгэлэнд анх удаа "Aerospace -Low Altitude Science and Technology үзэсгэлэн" зохион байгуулжээ. Үзэсгэлэнд агаар мандлын технологийн салбарын 200 орчим аж ахуйн нэгжийг татан оролцуулж, нисэх онгоц, пуужин, хиймэл дагуул, илрүүлэгч зэрэг шинжлэх ухаан, технологийн янз бүрийн бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ.
