solongonews
“Сансар судлалын Давос” форум зохиогдоно
2020-11-12 21:11
“Нэг сансар, нэг гэр орон” гол сэдэвт форум

“Нэг сансар, нэг гэр орон” гол сэдэв бүхий 2020 оны сансрын технологийг энхийн зорилгод ашиглах (эрүүл мэнд) олон улсын судлан ярилцах хурал 11-р сарын 18, 19-нд Бээжинд болно. “Сансар судлалын Давос”-ын форум хэмээгдсэн тус хурал нь энэ онд клауд онлайн болон офлайн хэлбэрээр явагдана. Бээжинд хурлын 1 гол талбайг төлөвлөсөн бөгөөд Хятад, Америк, Европ тивийн зэрэг 20 гол хотуудад интернетийн салбар хурлын талбайг ажиллуулах юм.

Сансар судлалын 3 дахь удаагийн их хурлын нарийн бичгийн газрын холбогдох албан тушаалтан Ван Жяньхүн 11-нд Бээжинд танилцуулснаар, их хурал нь олон улсын сансар судлалын инновацийн технологийг энхийн зорилгод ашиглахыг зохицуулах арга төслийг гүнзгий хайн хэлэлцэнэ. 96 улс орны 1200 академичээр бүрдсэн Олон улсын сансрын нислэгийн академи оюун ухааны дэмжлэг үзүүлж, дэлхийн 30 гаруй шинжлэх ухааны судалгааны байгууллагын эрдэмтэн, академич болон тухайн салбарын нэр нөлөө бүхий хүмүүс сансрын технологи болон хүн төрөлхтний эрүүл мэнд, сансрын мэдээллийн аж үйлдвэрлэл болон нийгэм эдийн засгийн хөгжил, сансрын технологи болон аж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, сансрын шинжлэх ухаан технологийн боловсрол зэрэг салбарын судалгааны үр бүтээлээ хуваалцах болно.

Улсын дотоод гадаадын эрүүл мэнд, мэдээлэл холбоо, навигаци, боловсрол, банк санхүү зэрэг холбогдох салбарын хэдэн мянган байгууллага хамтран оролцоно.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл