Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөөд байна
2016-04-26 11:12
Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөөд байна.

Монгол Улс анхны хиймэл дагуулаа 2017 оны хавар хөөргөхөөр төлөвлөөд байгаагаа энэ сарын 19–ны өдөр зарласан байна.
Олон улсын BIRDS төсөлд Монгол, Япон, Гана, Бангладеш, Нигер зэрэг улс хамтрах аж. Уг бичил хиймэл дагуул нь 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах, FM437MHz долгионоор мэдээ цацах, хиймэл дагуулын байрлал тодорхойлох, агаарын нягт сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгох боломжтой. Нано хиймэл дагуулыг бүтээх хөөргөх ажлыг Японы Кюүшү технологийн институт хариуцаж, тэнд сурч байгаа Монгол оюутнуудаар хийлгэх юм байна.
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : mp.weixin.qq.com
Дэлгэрэнгүй үзэх
