solongonews
21 мужийн ДНБ-ний өсөлт улсын өсөлтийн хурдаас давав
2022-04-28 18:01
21 мужийн ДНБ-ний өсөлт улсын өсөлтийн хурдаас давав

    ДНБ-ний нийт дүнгээс харахад Гуандүн, Жянсү, Шаньдүн зэрэг мужуудын эхний гуравт орсон байдал өөрчлөгдөөгүй байна. Гуандүнгийн ДНБ-ний нийт дүнг мөн нэгдүгээр байраа эзэлсээр байж, эхний улирлын ДНБ 2.8 их наяд юаниас давсан байна.

Гуандүн мужийн ДНБ эхний улиралд өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн боловч Жянсүгийн 4.6 хувийн өсөлтөөс 1.3 пунктээр удаашралтай байв. Өгөгдлөөс хархад, 2022 оны эхний улиралд Жянсү мужийн ДНБ болон Гуандун мужийн ДНБ-ний зөрүү 64 тэрбум юань байгаа бол 2021 оны эхний улиралд 138 тэрбум 400 сая юань болж, зөрөө нь нэлээд багассан байна.

Гурван мужийг харьцуулахад Жянсүгийн гадаад худалдааны үзүүлэлт хамгийн сайн түвшинд хүрч, эхний улирлын импорт экспорт өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн бол Гуандүнгийн импорт экспорт эхний улиралд 0.6 хувиар өсчээ.

   Эхний улиралд Анхуй мужийн ДНБ Шанхайг давж, улсдаа аравдугаарт жагслаа. Тоо баримтаас үзвэл, Анхуй мужийн ДНБ эхний улиралд 1034 тэрбум 770 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2 хувиар өсөв. Эхний улиралд Шанхай хотын ДНБ 1001 тэрбум 250 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1 хувиар өсжээ.

Гуравдугаар сард тархсан цар тахлын нөлөөнд нэрвэгдсэн Шанхай хотын эдийн засаг эхний улиралд тогтвортой байж, улмаар удааширч, 3.1 хувийн өсөлт нь улсын 4.8 хувийн өсөлтөөс доогуур байж, 28 мужид гуравдугаар байранд орсон байна.

Шанхай хотын хувьд 2022 онд Анхуй мужийг давж, улсдаа эхний аравт байрлахын тулд цар тахлыг аль болох хурдан хянаж, ажил, үйлдвэрлэлээ сэргээх шаардлагатай байна.

Эхний улиралд улсын ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 4.8 хувиар өсөв. 21 аймгийн ДНБ-ий өсөлт улсын өсөлтийн хурдаас давсан байна.

   21 мужид Жянши, Фүжянь, Хүбэй, Гүйжөү, Шаньши, Хүнань, Хайнань, Өвөр Монгол, Хармөрөн, Сичуань, Юньнань, Ганьсү, Шаньдүн, Анхуй, Хэбэй, Чүнчин, Ниншя, Жэжян, Шаньши, Гуанши, Чинхай зэрэг багтна.

Эхний улиралд Бээжингийн ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8 хувиар өссөн нь улсын өсөлтийн хурдтай ижил байв. Жяншигийн статистикийн товчооны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Жяншигийн ДНБ нэгдүгээр улиралд 732 тэрбум 500 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хувиар өсөж, 28 мужид тэргүүлсэн байна.

Өмнө нь жагсаалтад харагдахгүй байсан Жянши энэ оны эхний улирлын эдийн засгийн өсөлтийн хурд яагаад улсынхаа тэргүүн эгнээнд хүрсэн бэ.

   Үүнд Жяншигийн хөрөнгө оруулалт, хэрэглээ, экспортын талаар маш сайн ажилласантай холбоотой юм. Үүнд үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 15.6 хувиар өсөж, өмнөх оныхоос 0.4 пунктээр нэмэгдсэн байна. Өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдааны хэмжээ 8.9 хувиар өсөж, улсын хэмжээнд тэргүүн байрыг эзлэн, өмнөх оныхоос 0.4 пунктээр нэмэгджээ. Импорт экспортын нийт үнийн дүн 29 хувиар өссөн нь өмнөх оныхоос 16 пунктээр нэмэгдсэн байна.

Тэр дундаа Жянши хотын хэрэглээний өсөлтийн хурд улсдаа нэгдүгээрт бичигдэж байгаа нь гайхалтай юм. Шинэ жил ба хаврын баярын үеэр хэрэглээг дэмжихэд анхаарч, Жянши муж олон төрлийн сурталчилгааны 1500 үйл ажиллагаа явуулан, олон бүс нутгийн засгийн газар, аж ахуйн нэгжүүд нийтийн хоол, жижиглэнгийн худалдаанд зориулж 300 сая юанийн тасалбар олгосон нь оршин суугчдын хэрэглээг ихээхэн идэвхжүүлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл