solongonews
Итгэж болох чанарыг бид бүтээнэ
2018-12-12 21:39
“Зун Шин” ХХК итгэж болох чанарыг бүтээнэ.

BLUE MON,MAX MALL, GB PLAZA, ZAISAN SQUARE, ENKATO TOWN, SONOR PLAZA, ЗАЙСАН СОЁЛ АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР, СROWN MINING, MAX TOWER, KHANBURGEDEI, “ROYAL”, “ХАТАН ТУУЛ” ЦОГЦОЛБОР....

“Зун Шин” компанийн барьж бүтээсэн барилга цогцолборыг тоочоод барагдахгүй. 

БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагч “Зун Шин” ХХК нь анх 2001 онд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны зөвшөөрөлтэй байгуулагдсан ба барилга угсралт, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байв.

Зун Шин компанийн бүтээсэн нь олон төдийгүй барилга цогцолборууд нь Монгол Улсын “Шилдэг барилга”-аар шагнуулж, 2012 онд Монгол Улсын “TOP-150 аж ахуйн нэгж”, 2017 онд “Монгол Чанар” өргөмжлөлийг хүртсэн байна.

“Зун Шин” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жинь Жиньмин

Зун Шин компанийн гайхалтай амжилт бүтээлүүдийг танилцуулахын тулд энэхүү амжилт бүтээлүүдийг бүтээсэн хамт олныг удирдан жолоодогч, уг компанийн ТУЗ-ын дарга Жинь Жиньминийг танилцуулах ёстой хэмээн бодлоо. Энэ хүний домог мэт үлгэр түүх, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэгч олон мянган залуучуудад урам зориг өгч, ялагдлын өмнө эрс босох зориг хүч түгээх болно гэдэгт итгэлтэй байна.

Жинь Жиньмин: Соёл нь харилцаагаар хөгждөг

Жинь Жиньмин 1968 онд БНХАУ-ын Жэжян мужийн Дүн Ян нутагт төржээ. Аав нь барилгачин, ээж нь хувийн жижиг бизнес эрхлэгч хүн байжээ. Дүн Ян нутаг жижигхэн хэдий ч аялал жуулчлал, эдийн засгийн хөгжлөөрөө Хятад улсын хэмжээнд алдартай. Энэ нутгийн хүмүүс хөдөлмөрч, шаргуу гэгддэг бол Жинь Жиньмин яах аргагүй нутгийн “араншин”-г өвлөж төрсөн нэгэн байв.

Жинь Жиньминий бизнесийн аяны анхны алхмыг түүнийг ээж тавьж өгсөн гэж болно. 1988 онд тэрээр ээжийн хамт Хятадын жижиг бараа бүтээгдэхүүний нийслэл хэмээгдсэн И-Ү бөөний захаас 200 юанийн бараа цуглуулан, Гүй Жөү мужид хүрээд 600 юань болгон зарсан гэдэг. Ийнхүү өндөр ашигтай наймаа ажиллуулах болсон тэд тун удалгүй бяцхан хөрөнгөжиж, тухайн үеийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл болсон “Түмтийн өрх” /10 мянган юанийн хадгаламжтай/ болсон байжээ. Улмаар тэд бэлэн хувцасны үйлдвэр ажиллуулан бизнесийн цар хүрээгээ тэлсээр байв.

“Монгол Чанар” өргөмжлөл

“Хүн энддэг, хүлэг бүдэрдэг” гэдгээр Жинь Жиньминий ажил амьдрал өөдрөг хэвээрээ байгаагүй. Залуу хүний гэнэн бодлоор буруу замаар “будаа тээж”, буцах замаа олохгүй хөл алдан хэсэг явсан түүнийг гэрийн чимэг гэргий нь өөд нь татсан гэдэг. Ийнхүү амьдрал, ирээдүйдээ дахин итгэл хөврүүлсэн тэрээр 2005 онд анх Улаанбаатар хотыг зорьсон байна.

Хүний нутагт хөл улаа олохгүй дээр тухайн үеийн Монголын барилгын зах зээлд итгэл муухан байсан тэрээр шантарч, нутаг буцахыг хүссэн боловч найзынхаа ятгалгаар үлдэж, хэсэг хугацаа амьдрахаар болжээ. 2006 онд найз нь 8000 гаруй метр квадрат талбай бүхий барилгын төслийн ажлыг түүнд даалган өгчээ. Энэ нь түүнд үйлсийн гараагаа дахин эхлүүлэх итгэл зоригийг өгч, өөрийгөө харуулж, өөдлөн дэвших замд нь шат барьж өгсөн байна.

2007 онд тэдний хамт олон ерөнхий талбай нь 56000 метр квадрат бүхий төслийн барилгыг дааж, зочид буудал, орон сууцтай, газар дор 2 давхар, дээшээ 16 давхар бүхий тухайн үеийн Улаанбаатар хот дахь хамгийн том барилгын төслийг гүйцэтгэсэн байна. “Товлосон хугацаанд чанарын стандартыг маш сайн хангаж, төслийг гүйцэтгэсэн” хэмээн итгэмжлэгч талаас шагнасан 50 мянган ам.доллар нь түүний Монгол Улс дахь бизнесийн үндсийг бэхэлж өгсөн байлаа.

Монгол Улсын “TOP-150 аж ахуйн нэгж” өргөмжлөл

“Хурдан ашиг орлого олохыг бодохоосоо илүү холын зорилго тавих хэрэгтэй” гэдэг ёсыг Жинь Жиньмин маш гүнзгий ойлгосон нэгэн байв. Түүний Монгол Улс дахь үйлсийн аян ид хөгжин цэцэглэж байх үед эдийн засгийн хямрал тулгаран, олон хүн эх орондоо буцаж эхэлсэн хэдий ч тэрээр ажилчдынхаа сэтгэлийг тогтоон, компанийнхаа суурийг батлах арга замыг сонгожээ.

- Хүнд хэцүү цаг мөчид бид “хүнээр үндэс болгож” сэтгэлээ нэгтгэх үзэл баримтлалыг барин, саад бэрхшээлийг амжилттай туулж гарсан. Намайг Монгол Улсад арваад жил бизнес эрхлэх хугацаанд нэг ч хүн миний компаниас ажлаа орхин явж байгаагүй. Анх эхлэхээс одоо болтол ажилласаар байгаа “хуучин ажилчин” ч олон байгаа. Би ажилчдынхаа цалин хөлсийг олгохгүй байх, улс оронд төлөх татвараас зугтаах зэрэг асуудлыг гаргаж үзээгүй. Татвараа идэвхтэй төлөх нь бидний үүрэг хариуцлага, цалингаа сайн тавих нь ажилчид, боловсон хүчний урам зоригийг хөвчлөх ач холбогдолтой байдаг учраас аль аль нь хохирол биш, харин ч ашиг тустай зүйл юм гэж Жинь Жиньмин ярилаа. Тэрээр мөн:

- Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, хотын бүтээн байгуулалт сайжирсаар байна. Улмаар Хятадын Жэжян болон Монгол Улс хоорондын эдийн засгийн харилцаа ч олширсоор байна гэлээ.

ЗАЙСАН СОЁЛ АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР

Зун Шин ХХК: Итгэж болох чанарыг бид бүтээнэ

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтууд, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас дэвшүүлсэн “Төрийн албан хаагчдын орон сууц” дэд хөтөлбөр, “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцын хөтөлбөр болгон хөгжүүлэх хөтөлбөр”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, “100 мянган айлын орон сууц” төсөл зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлэх, барилгын салбарт дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх, Монголын барилгачдын мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх үйл хэрэгт идэвх санаачилгатай оролцож, барилгын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэн танай компани байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “ӨРГӨМЖЛӨЛ” олгов”.

Энэ нь Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас “Зун Шин” ХХК-ийн хамт олонд өгсөн өргөмжлөл, мөн тэдний нөр их хөдөлмөр, нийгэмд оруулсан хувь нэмрийг нь үнэлсэн үнэлгээ юм.

“ӨРГӨМЖЛӨЛ”

“Дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаатай, эх орныхоо нийгэм, эдийн засгийн салбарт манлайлагч, чадварлаг хамт олон бүхий орчин үеийн, шинийг санаачлагч, хариуцлагатай групп болохыг зорин ажиллах” нь энэхүү хамт олны эрхэм зорилго.

Эрхэм зорилгынхоо дагуу тэд үнэнчээр хичээн зүтгэж, улмаар Монгол Улсын барилга, бүтээн байгуулалтын салбар дахь үлгэр жишээ аж ахуйн нэгж болж чадсан юм.

Компани нь 2015 оны 12 дугаар сард Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны “ОНSAS 18001: 2012” стандартыг хэрэгжүүлэгч байгууллага гэсэн батламжаа гардан авсан бол 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны “ISO 9001:2015” стандарт хэрэгжүүлэгч байгууллага болж, батламжаа гардан авчээ.

ZAISAN SQUARE

Зун Шин компани үйл ажиллагааныхаа хүрээг жилээс жилд өргөжүүлэн тэлж, одоо 30 гаруй салбар компани, барилга угсралтын 10 бригад, 800 гаруй ажилтантай болжээ. Мөн ажилчиддаа нарийн мэргэжил эзэмшүүлэх, мэргэжил, ур чадварыг нь дээшлүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд ажилчдын 70 гаруй хувь нь мэргэжлийн өндөр зэрэгтэй болж чадварлаг хамт олныг бүрдүүлсэн байна.

“Зун Шин” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн ажил, үйлчилгээндээ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн ажилласнаар Монгол Улсын бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулж чадсан юм.

Хөдөө аж ахуйн салбарт хүч сорьж эхэллээ

Байгаа байдалдаа сэтгэл ханах нь урагшлах зам хаагдахын шинж тэмдэг. Барилга угсралтын салбар дахь амжилт бүтээлдээ Жинь Жиньмин сэтгэл ханалгүй, хөдөө аж ахуйн салбарт хүч сорьж эхэлсэн байлаа.

MAX MALL

Тариалах соёлоороо дэлхийд тэргүүлдэг Хятад орны соёлыг мал аж ахуйгаар гол болгосон Монгол Улсад нэвтрүүлж, хоёр орны хөдөө аж ахуйн тал дахь харилцаа холбоог илүү сайн дэмжих нь Жинь Жиньмингийн хувьд утга төгөлдөр үйлс мэт санагдсан аж.

Ийнхүү 2016 онд Жинь Жиньминий хамт олон Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт хөдөө аж ахуйн гадаад худалдааны “MOFCO group LLC”-ийг байгуулжээ. Уг групп нь орчин үеийн тариалах араг мэргэжлээр гол болгосон экспорт, импортын худалдаа, газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн мэргэжил, эмийн ургамал, тарималжуулалт, аялал жуулчлал, логистик зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг байна.

“MOFCO” группийн бүтээгдэхүүн

2017 онд Хятад улсын Бээжин хотноо зохиогдсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Монгол хоёр орон хамтын ажиллагааны олон ч гэрээнд гарын үсэг зурсан билээ.

- “MOFCO” групп байгуулагдсан нь “Бүс ба зам” санаачилгын үр нөлөө бөгөөд Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон нөхөрсөг харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа явдал болно хэмээн Жинь Жиньмин ярилаа.

Зохиогч: Нийтлэл: С.УРЬХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл