Шанхайд ”Disneyland” албан ёсоор нээгдлээ
2016-06-16 23:41
Шанхайд ”Disneyland” албан ёсоор нээгдлээ.

Хятадын Шанхай хотод "Disneyland" парк 6 дугаар сарын 16-нд албан ёсоор үүдээ нээлээ.
6 дугаар сарын 16-нд Шанхайн "Disneyland" "Хүүхэлдэйн цайз"-ны өмнө ёслол төгөлдөр арга хэмжээ зохион байгуулж, гадаад дотоодын олон нийтэд нээлттэй үйлчлэхээ мэдэгджээ.
Энэ нь Хятадын анхны "Disneyland" бөгөөд дэлхийн 6 дахь "Disneyland" амралтын газар болно. Үүнийг байгуулахын тулд нийт 34 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ.

Тус паркийн төвд байх цайз нь дэлхийн хэмжээнд буй "Disneyland"-ийн зургаан цайзаас хамгийн том нь юм байна.
Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
