solongonews
Өвөр Монголын БХАТИХ-д оролцох төлөөлөгчид Бээжинд хүрлээ
2018-03-02 23:22
Өвөр Монголын БХАТИХ-д оролцох төлөөлөгчид Бээжин хотноо хүрлээ.

ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар хурал 03 дугаар сарын 05-ны өдөр Бээжин хотноо нээлтээ хийнэ. Уг хуралд оролцох Өвөр Монголын төлөөлөгчид 03-р сарын 02-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын 25 сая гаруй иргэдийн хүсэл мөрөөдлийг тээн Бээжин хотод хүрлээ.
ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар хуралд оролцох Өвөр Монголын 57 төлөөлөгчөөс хоёр дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдож байгаа 7, үндэсний цөөнхийн төлөөлөгч 21, 14 эмэгтэй, 5 ажилчин, Нам засгийн удирдлага болон бусад төлөөлөгч 25, мэргэжилтэн 12, Улсын ХК-ийн дарга 3, бизнес эрхлэгч 2 байгаа аж.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл