solongonews
”Хонконг, Жүхай, Макаогийг холбосон гүүр” тусгай маркийг тараалаа
2018-10-30 11:34
Хонконг, Жүхай, Макаог холбосон гүүр албан ёсоор ашиглалтад ороод долоо хоног өнгөрлөө.

   

Энэхүү баярыг тэмдэглэхийн тулд Хятадын шуудан, Хонконг пост, Макаогийн шуудан, цахилгаан холбоо хамтран өнөөдөр буюу 10 дугаар сарын 30-ны өдөр "Хонконг-Жухай-Макао гүүр" тусгай маркийг тараасан байна.

- Хонконг, Жүхай, Макаог холбосон гүүр нь Хонконг, Жүхай, Макао гурван газрын хамтран бүтээн байгуулсан Хятадын томоохон дэд бүтцийн байгууламж болно. Бид энэхүү томоохон төслийг ашиглалтад орсон түүхэн цаг үеийг тэмдэглэх үүднээс тусгай марк тараалаа. Тусгай марк мөн иргэдэд таалагдаж хувь хүн, компани болон шуудангийн худалдаачид олон захиалга өгөөд байна гэж Хонконг постын менежер Ли Жэньюй танилцууллаа.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл