solongonews
Монгол Улсын багш нарт монгол бичгийн хичээл орлоо
2017-11-07 17:18
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хотын Олон улсын дээд сургууль Монгол Улсын багш нарт монгол бичгийн хичээл орсон байна.

 

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хотын Олон улсын дээд сургууль дээр Монгол Улсын төв аймгийн ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн багш нар ирж, дөрөв дэх удаагийн монгол бичгийн хичээлд оролцсон байна.

Энэ удаагийн хичээлийг илүү чанартай явуулахын тулд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хотын Олон улсын дээд сургууль “Мөнх гал” компанийн мэргэжлийн багш Бай Шуанчэнийг урьж хичээл заалгажээ. Мөн Эрээн хотын Олон улсын дээд сургуулийн монгол хэл бичгийн багш Содном, Сарангоо зэрэг мэргэжлийн багш нараар монгол бичгийн үндсэн мэдлэг, компьютер дээр монгол бичгийг шивэх зэргийг заажээ.

Монгол бичгийн хичээл нь таван өдрийн хугацаатай явагдах аж. Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хотын Олон улсын дээд сургууль 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл Монгол Улсын Баянхонгор аймаг, Увс аймгийн багш нарт монгол бичгийн хичээл орох юм байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл