Зимбабве улсын Ерөнхийлөгч Мнангагва 03-р сарын 01-ний өдөр телевизээр үг хэлэхдээ "Хятад улсаас үзүүлж буй тусламжийн вакцин нь Зимбабвегийн ард түмний дархлааг богино хугацаанд сайжруулахад чухал ач холбогдолтой" гэжээ.
Мнангагва хэлэхдээ "Зимбабвед вакцины тусламжийг хоёр удаа үзүүлж байгаад Хятад улсад талархал илэрхийлээд хандивын вакцин Зимбабвед тахлын эсрэг тэмцэхэд маш ихээр тусалж, ард иргэдийн дархлааг хамгийн богино хугацаанд сайжруулна" гэжээ.
Хятад улсаас Зимбабвед тусалж байгаа Синофарм Группийн үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн вакцины эхний ээлж 02-р сарын 15-нд Зимбабвед хүрчээ. Эхний ээлжийн вакциныг эмнэлгийн ажилчид, ахмад настан, суурь өвчтэй өвчтөнүүд, сэтгүүлчдэд хийсэн байна.
Зимбабве улсын Эрүүл Мэндийн Яамны статистик мэдээллээс харахад 03-р сарын 01-ний байдлаар тус улсад 21456 хүн Хятадын вакцинд хамрагдсан байна.
Хятад улсаас Зимбабвэд суугаа Элчин сайд Гүө Шаочүни хэлэхдээ "Хятад улс Зимбабвед вакцины хоёр дахь ээлжийн туслалцаа үзүүлсэн. Зимбабве улсын Засгийн газар ч Хятадаас вакцин худалдаж авсан нь удахгүй Зимбабвед ирнэ" гэжээ.
Мнангагва мөн телевизээр хэлсэн үгэндээ "Зимбабвед цар тахлын байдал сайжирсан тул эдийн засгийн сэргэлт, ажил эрхлэлтийн өсөлтийг дэмжих зорилгоор Зимбабве улсын Засгийн газар өнөөгийн “хотуудыг хаах” арга хэмжээг зохих ёсоор зөөлрүүлэхээр болов. Цар тахлаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах үүднээс аж үйлдвэр, худалдааны байгууллагууд үйл ажиллагаагаа сэргээх болно. Хорио цээрийг богиносгож, хот хоорондын аяллыг үргэлжлүүлэх болно. Сургууль аажмаар нээгдэнэ. Гэхдээ баар, спорт заал зэрэг газруудыг ажиллуулахгүй" гэжээ.
