1982 оны 09-р сарын 01-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл ХКН-ын XII төлөөлөгчдийн их хурал Бээжинд хуралджээ. Энэ удаагийн их хурал нь Хятад улсад социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын шинийг санаачлах хөтөлбөрийг тогтоосон байна.
XII их хурлаар анх удаа Хятад улсын онцлогтой социализмыг бүтээн байгуулах удирдах үзлийг тодорхой дурдаж, нам болон үндэстнүүдийн ард иргэдийг нэгдүүлж, өөрчлөлт нээлт болон орчин үеийн бүтээн байгуулалтыг хийх тугийг босгосон байна. Дэн Шяопин их хурал эхлэхэд: Марксын үзлийн үнэн ёсыг улсын бодит байдалтайгаа уялдуулж, өөрийн замаараа замнан, Хятад улсын онцлогтой социализмыг бүтээн байгуулна. Энэ нь урт хугацааны түүхэн туршлагаар гаргасан үндсэн дүгнэлт болно гэв.
Их хурлаар Хятад улсын социализмын орчин үеийн бүтээн байгуулалтын шинийг санаачлах зорилт, стратегийн гол нөхцөл байдал, хэрэгжүүлэх дараалал болон төрийн бодлогыг дурдсан байна.
XII их хурлаар дахин засвар оруулсан “ХКН-ын дүрэм”-ийг батлав. Шинэ намын дүрэм нь намын VII их хурал болон VIII их хурлын намын дүрмийн сайн талыг залгамжилж, шинэ цаг үеийн намын бүтээн байгуулалтыг чангатгах тухай бүрэн гүйцэд, бодитой тогтоол гаргаж, өөрчлөлт нээлт болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтаас намын байгуулалтад тавьсан шинэ шаардлагыг гаргав.
