Бээжингийн Өдрийн сонин 12 дугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр мэдээлснээр, Өвөр Монголын кино найруулагч Урагшийн удирдсан “The Lost Legend” киноны орлого 11 хоногийн дотор 1.3 тэрбум юаньд хүрсэн байна.

“The Lost Legend” кино
Уг киноны найруулагч Урагш 1972 онд Өвөр Монголын Хөххотод төржээ. Тэрээр Бээжингийн кино академид найруулагчийн мэргэжлээр мэргэжил дээшлүүлж байсан бөгөөд 2011 онд “The Butcher, the Chef and the Swordsman” киногоороо 48 дахь удаагийн “Алтан морь” шагналын “хамгийн шилдэг кино найруулагч”-ийн шагналыг тус тус хүртэж байжээ. 2012 онд түүний удирдсан “Painted Skin II” киноны орлого нь 700 сая юаньд хүрч байсан бол энэ удаад “The Lost Legend” нь 1.3 тэрбум юаньд хүрсэн байна.

Кино найруулагч Урагш

“Painted Skin II” кино
