solongonews
Ирэх гурван сард цар тахлын байдалд эргэлт гарна
2021-02-01 15:30
Ирэх гурван сард цар тахлын байдалд эргэлт гарна.

Хятадын Инженерийн Академийн академич Жүн Наньшань 01-р сарын 31-нд Гуанжөү  хотноо хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа, цар тахлаас урьдчилан сэргийлж хянах талаарх Хятадын авч хэрэгжүүлж буй бодлогууд үр дүнтэй байгаа, хүмүүс байгаа газартаа  цагаан сараа өнгөрүүлэхийг уриалав. Улс орнууд Ковид-19-ийн вакцинд хамрагдаж байгаа тул олон улсын цар тахлын байдал 3-р сар гэхэд өөрчлөгдөх төлөвтэй байна гэж Жүн Наньшань үзэж байна.
    Жүн Наньшань хэлэхдээ, сүүлийн үеийн батлагдсан тохиолдлуудын 60%-70% нь хөдөө орон нутагт байгаа юм. Хөдөө орон нутаг анхан шатанд үндсэн эмнэлгийн нөхцөл боломж, боловсролын төвшин, тосгоны эмчийн мэргэжил түүнчлэн бидний хяналтын чадвар нэлээд сул байдаг тул халдварын эрсдэлийг бууруулахын тулд цагаан сарын хугацаанд аль болох олноор цуглахгүй, ажиллаж амьдарч байгаа газартаа цагаан сарыг өнгөрүүлэхийг уриалж байна гэжээ.
    Жүн Наньшань хэлэхдээ, Кэ Шин, ялангуяа Хятадын эм бэлдмэлийн корпорацын вакциныг тариулаад 7 сар болж байгаа хүмүүсийн эсрэг биеийг шалгасны дүнд 90% байгаа нь нотлогджээ. Миний ярьж байгаа зүйл үндэслэлтэй дээрээ амьтны туршилт хийгээд өдийд хүртэл 10 дахин илүү жинхэнэ вирусийг эсэргүүцэх туршилтын дүнд вакцин мөн хамгаалах чанартай байгаа гэжээ. Гадаадад суралцах оюутнууд Ковид-19-ийн вакциныг идэвхтэй тариулахыг Жүн Наньшань уриалав.
    Олон улс орнууд Ковид-19-ийн вакцин тариулж байгаа учраас ирэх 3-р сарын үед эргэлт гарах боломжтой гэдэгт итгэлтэй байна гэж Жүн Наньшань ярьж байлаа.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл