solongonews
Ли Кэчян Бизнесийн орчинг сайжруулах хуралд баярын захидал илгээлээ
2018-11-04 17:21
Ли Кэчян Бизнесийн орчинг сайжруулах хуралд баярын захидал илгээлээ

Сангийн   яам, Бээжин хотын захиргаа, дэлхийн банкны хамтран зохион байгуулсан бизнесийн   орчинг сайжруулах олон улсын дээд хэмжээний яриа уулзалт 11-р сарын 2-нд   Бээжинд боллоо. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян уг хуралд баярын захидал   ирүүллээ.
Ли Кэчян баярын захидалдаа, бизнесийн орчин бол аж ахуйн нэгжийн   оршин тогтнож хөгжих хөрс юм. Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгах иновацаа   цаашид эрчимжүүлж, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, адил бус   өмчийн аж аж ахуй нэгжид адил тэгшээр хандаж, шудраг өрсөлдөөний бодлого   хэрэгжүүлж, зах зээлжих, хуулийн засаглалтай байх, даяаршсан нэг номерын   бизнесийн орчин хангаж, Хятад улсыг гадаад дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө   оруулж хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх таатай орон болгоно гэжээ.
Ли   Кэчян хэлэхдээ, Хятад улс дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагатай цаашид   хамтран ажиллаж, дэлхийн чанартай сорилтыг даван туулах болно. Хуралд оролцсон   зочид төлөөлөгчид гүнзгий судлан ярилцаж, дэлхийн нээлттэй хамтын ажиллагааг   ахиулан, олон орон бизнесийн орчноо цаашид сайжруулахад үнэтэй санал зөвлөгөө   өгөхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл