Хөххот-Москвагийн чиглэлд шууд нислэгтэй боллоо
2019-05-06 21:34
Хөххот-Москвагийн чиглэлд шууд нислэгтэй боллоо.

Хөххотын Цагаан Суварга олон улсын нисэх онгоцны буудал саяхан Хөххот-Москвагийн чиглэлийн шууд нислэгийн эхний ээлжид тогтмол хугацаатай агаарын маршрутыг нээсэн байна. Уг нислэгийг долоо хоногт нэг удаа үйлдэх бөгөөд F79875 ээлжийн нисэх онгоц нь 14:00 цагт Москвагаас хөөрч, 19:20 цагт Хөххотод газардах бол F79876 ээлжийн нисэх онгоц нь 21:20 цагт Хөххотоос хөөрч, 4:05 цагт Москвад газардана. Урьдчилан тооцоолж буйгаар Хөххот-Москвагийн чиглэлд сар болгон 2 мянга гаруй зорчигч тээвэрлэх болно.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : hulug.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
