solongonews
Хятадын эдийн засгийн шинэ эрч хүч огцом өсөв
2021-04-19 16:32
Бодит эдийн засгийн аажмаар хурдацтай нэмэгдэж,дижитал эдийн засгийн хөгжил хурдацтай явагдаж , Хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ эрч хүч эхний улиралд хурдацтай өссөн байна.

Хэдэн хоногийн өмнө Хятадын үндэсний статистикийн товчоо үндэсний эдийн засгийн нэгдүгээр улирлын гүйцэтгэлийг гаргасан бөгөөд Хятадын эдийн засгийн шинэ эрч хурдтай өсч байгааг янз бүрийн үзүүлэлтүүд харуулж байна. Өндөр технологийн үйлдвэрлэл,тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл нь тогтоосон хэмжээнээс дээш бүх салбарын өсөлтийн хурдаас илүү хурдан өсч байна. Онлайн худалдаа, онлайн оношилгоо, эмчилгээ, алслагдсан оффис зэрэг шинэ загварууд сайн хөгжиж, онлайн болон офлайн интеграцчилал хурдасч байна.

Аж үйлдвэрийн мэргэжилтнүүд,бизнесийн төлөөлөгчид сурвалжлагчдад өгсөн ярилцлагадаа Хятадын эдийн засаг “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд тогтвортой эхлэлийг тавьсан гэж санал нэгдэв. Хятадын эдийн засаг онлайн болон оффлайн хэлбэрээр “цэцэглэж”байхын дагуу бизнесийн шинэ формат,шинэ загварууд үргэлжилсээр байгаа,макро эдийн засгийн бодлогыг үргэлжлүүлэн хөнгөвчлөх тусламжтайгаар  Хятадын эдийн засаг тогтвортой бэхжиж эерэг хандлагыг хадгалсаар ирсэн юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/n1/2021/0419/c1004-32081418.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл