solongonews
Тунист цар тахлын эсрэг тал бүрийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв
2020-12-09 17:12
Тунисын Ерөнхийлөгч Хятад улсаас Тунист цар тахлын эсрэг тал бүрийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Тунисын ерөнхийлөгч Саид энэ сарын 07-ны өдөр хэлэхдээ, Тунис улс Хятадын талаас Тунисад үзүүлсэн олон талт тусламж ба Тунис цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах чадвараа дээшлүүлэхэд тусалсанд талархаж байгаагаа илэрхийлэв. Тунисын тал хоёр орны уламжлалт найрсаг харилцааг эрхэмлэдэг гэжээ.

Энэ сарын 07-ны өдөр,Тунис дахь Хятадын шинэ элчин сайд Жан Жянгүөгийн Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авахдаа Саид хэлэхдээ, Хятадын талаас Тунист урт хугацааны үнэтэй дэмжлэг үзүүлсэнд Тунис улс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд Тунис, Хятад хоёр орны тал бүрийн салбарт хэрэгжүүлсэн практик хамтын ажиллагааны үр дүнг харахад маш их баяртай байна. Тунисын тал Хятад улстай найрсаг хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахын тулд Хятад улстай үргэлжлүүлэн ажиллах болно.

Жан Жяньгүө хэлэхдээ, энэ жил гэнэтийн цар тахлын өмнө Хятад, Тунисын ард түмэн бие биедээ тусалж, саад бэрхшээлийг хамтдаа даван туулж, гүний ахан дүүс гэдгээ харуулж чадсан юм. Хоёр орны удирдагчдын анхаарал ба халамжлал дор хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Тунисын найрсаг хамтын ажиллагаа нь хөгжлийн илүү өргөн боломжийг нээнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл