БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 20-ны үдээс өмнө Тяньжинь хотод “2018 оны Давосын зуны чуулга уулзалт”-ад оролцож буй олон орны үйлдвэр худалдаа, банк санхүү, зөвлөх байгууллага болон хэвлэл мэдээллийн салбарын хүмүүстэй уулзсан байна.
Ли Кэчян онцлохдоо, олон талт худалдааны тогтолцоог дэлхийн олонх улс орнууд хамтын зөвшилцлөөр дамжин байгуулсан бөгөөд олон жилийн турш мөрдөж хэрэгжүүлсэн юм. Түүний үндэс суурь бол даруй чөлөөт худалдааг хамгаалахад оршино. Одоогийн нөхцөл байдалд, хэдийгээр их олон орны хооронд хоёр талт чөлөөт худалдааны хэлэлцээр явагдаж байгаа боовч, олон талт худалдааг хамтаар хамгаалах хэрэгтэй юм гэжээ.
Хятадын ерөнхий сайд Давосын зуны чуулга уулзалтын үеэр олон орны олон салбарын зүтгэлтнүүдтэй уулзах нь нэгэнт зуршил болсон байна. 20-ны өдрийн уулзалтын үеэр олон салбарынхан дурдсан олон талт худалдааны дүрэм, банк санхүүгийн үйлчилгээний салбарыг улам нээлттэй болгох, оюуны өмчийн эрхийг хамгаалах, аж ахуйн нэгжийн дарамтыг буруулах зэрэг халуун цэгийн асуудлаарх асуултад ерөнхий сайд маш нарийн тайлбар, хариулт өгчээ.
