solongonews
Адуун соёлын чимэг - ногт тавигч Харнидон
2019-05-10 11:50
Монгол морь, нүүдлийн соёлын дунд чухал нөлөө үзүүлсээр ирсэн юм.

Хөлд орохоосоо эхлэн унага даагатай ноцолдож өссөн малчин хүн морио гэвэл сүг сүлд нь бадарч, хийморь нь сэргэдэг, монголчууд морио хайрлан шүтэж, мориороо бахархаж явдаг аа.

Дөчин насыг дөхөж яваа оёдолчин бүсгүй Харнидон Урадын дунд хошууны Шинэхүрээ суманд нутагтай. Түүний аав нь адуучин. Харнидон ах дүү дөрвөөс ганц охин нь болж заяажээ. Тэрээр багаасаа морь унаанд дур сонирхолтой байжээ. Найман наснаасаа эхлэн морин уралдаанд оролцож, хүлгийн нуруунд аавын хүүгээс дооргүй хөглөн, “Унаач хүү”-гийн ур дэмийг гайхуулж, олондоо магтагдаж ирсэн юм.

Эрх өссөн Харнидон багаасаа хөөрхөн сайхан бүхнийг өөрийнхөө гэдэг зантай. Арван гуравтай жилээ адуун сүрэгт нь хөөрхөн саарал унага байгааг хараад минийх гэж “Хувийн өмч”-өө болгожээ. Алиа хүүхдийн гарт орсон хөөрхөн унага “там”-аа үзэж, унаганаасаа унааны морины “хал”-ыг амслаа. Саарал унага ч өдрийн удаанд энэхүү бяцхан эзнээ танин мэдэж, хормойдон дагаж эрхлэн тоглосоор олны бахархлыг татсан армаг сайхан хүлэг болсон байна. Мөн тэр үеэс эхлэн салхин хурдтай сайхан эзнийхээ санааг сайхан мэддэг саарал морины сайнаар Харнидон хүүхэн ногт тавьж эхэлсэн юм. Ингээд өөрийн нутагтаа ногт тавих шинэ од болон гялалзжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл