solongonews
 Цусны даралтыг бууруулах хэд хэдэн хялбар аргууд
2019-03-19 16:03
 Цусны даралтыг бууруулах хэд хэдэн хялбар аргууд

Хамрынхаа зүүн нүхээр амьсгалах

Хамрынхаа зүүн нүхээр, хэвлийн амьсгал гүнзгий авах нь цусны даралтыг хэвийн хэмжээнд барьж, стрессийн гормоныг бууруулахад тустай. Үүний тулд:

Сандал эсвэл шалан дээр аль болох өөрт тухтай байрлалаар цэх сууна.

Зүүн гараа гэдэс, хэвлий орчимдоо байрлуулна.

Баруун гарынхаа эрхий хуруугаар, хамрынхаа баруун нүхийг дарна.

Хамрынхаа зүүн нүхээр гүнзгий амьсгаа авч, бага багаар гаргана.

Ойролцоогоор 3-5 минут удаан, гүнзгий амьсгална.

Зөгий дүнгэнэх мэт авиа гарган амьсгалах

Зөгий дуугарч буй мэт дуу авиа гаргаж амьсгалах нь сэтгэл санааг хөнгөрүүлж, цусны даралтаас үүдэлтэй толгойн өвчнийг намдаахад тустай. Уг дасгалыг хийхдээ:

Сандал эсвэл шалан дээр аль болох өөрт тухтай байрлалаар цэх сууна.

Долоовор хуруугаа хоёр чихнийхээ мөгөөрс дээр тавина.

Гүнзгий амьсгаа авна.

Амьсгаагаа гаргах үедээ зөгий шиг дүнгэнэсэн авиа гаргангаа чихний мөгөөрсөн дээр дарсан хуруугаараа зөөлөн иллэг хийнэ.

Уг дасгалыг 7-10 удаа давтаж хийнэ.

Сонгодог хөгжим сонсох

Сонгодог, селтик, эсвэл Энэтхэг дуу гэх мэт уянгалаг төрлийн хөгжим сонсох нь цусны даралтыг бууруулахад тусалдаг ба амьсгалын дасгал болон бясалгалтай хослуулан хийх нь маш үр дүнтэй байдаг. Учир нь энэ төрлийн хөгжим нь таны биед тайвшруулах нөлөө үзүүлж, стрессийн даавар болох кортисолын хэмжээг бууруулна.

Дээшээ харж хэвтэх

Дээшээ харж хэвтэх нь таны зүрхний хэмнэлийг удаашруулж, цусны даралтыг бууруулахад тустай. Зүгээр л хөлөө жийж, нүдээ аниад, бүх булчингаа суллан, амрахыг хичээгээрэй. Энэ байрлалаар 10 минут хэвтэхэд таны биеийн байдал хавьгүй дээрдэх болно. Энэ нь зөвхөн цусны даралтыг хэвийн байдалд оруулаад зогсохгүй, мэдрэлийн системийг тэнцвэржүүлэхэд тустай.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : zhinan.sogou.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл