Жүдо бөхийн шилдгүүдийн барилдаанд Өвөр Монголын тамирчид амжилттай оролцлоо
2018-12-14 14:55
Хятадын Жүдо бөхийн шилдгүүдийн барилдаанд Өвөр Монголын тамирчид 3 алт 1 хүрэл медаль хүртжээ.
2018 оны Хятадын Жүдо бөхийн шилдгүүдийн барилдаан Гуанжөү хотод болж, Өвөр Монголын тамирчид 3 алт, 1 хүрэл медаль хүртжээ.
Хоёр өдөр болсон тус тэмцээнд Хятадын 24 багийн 181 тамирчин оролцсон бол Өвөр Монголоос 19 тамирчин 7 төрлийн өөр өөр жинд өрсөлдсөн байна.
Өвөр Монголын тамирчин Тамир, Сайнжаргал, Найрагч тус тус 60 kg, 73 kg, 81 kg жинд тэргүүлж, тамирчин Шуурган 73 kg жинд хүрэл медаль хүртжээ. Өвөр Монголын тамирчин Өрнөл, Баясгалан, Цовоо нар 60 kg, 73 kg, 100 kg жинд өрсөлдөж 5-рт орж, Шилин, Арвижих, Аянхүү нар тус тус 66 kg, 81 kg, 90 kg жинд 7-рт жагссан байна.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонны Хороо
Дэлгэрэнгүй үзэх
