solongonews
”Анд” хамтлагийн Хятад улс дахь тайлан тоглолт амжилттай боллоо
2017-07-06 16:21
”Анд” хамтлагийн Хятад улс дахь тайлан тоглолт амжилттай болж өндөрлөлөө.

"Анд" хамтлагийн Хятад улс дахь анхны тайлан тоглолт Бээжин хотоор өндөрлөлөө. Уг хамтлаг нь хоёр сарын хугацаатай Хятад улсын Сү Жөү, Жэн Жөү, Шэньжэнь, Чүн Чин, Шанхай, Чанжөү Чанша, Үхань зэрэг есөн хотод тоглолтоо хийж, хүмүүсийн таашаалд хүрсэн юм.

Бээжинд болсон тайлан тоглолтоо тэд монгол ардын дуугаар эхлүүлж, Цэцэгмаа Билэгбаатар нарын дуулсан уртын дуу нь хүмүүсийн сэтгэлийг оргилд нь хүргэж, тухайн талбайн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, сонорыг нь мялаасан сайхан тоглолт болсон байна.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл