solongonews
Хөххотын оюутнууд “Аваргын цом”-оо хадгалууллаа
2017-05-05 23:16
Өвөр Монголын Хөххотноо суралцагч оюутан залуус 5-р сарын 5-ны өдөр “Универсиад-2017” Азийн бүсийн IV их наадамд тэргүүлсэн “АВАРГЫН АЛТАН ЦОМ”-оо ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий консулын газарт албан ёсоор хадгалууллаа.

        Энэхүү наадам 4-р сарын 29-ний өдөр БНХАУ-ын Тяньжин хотын Политехникийн Их сургуулийн спорт цогцолборт болж өндөрлөсөн байна. Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын хамт олон оюутан залуусаа байнга дэмжиж ажилладаг. Энэ удаад тус наадамд оролцоход идэвхтэй дэмжсэн бөгөөд тэднийг авхаалж самбаа, идэвх чармайлтаараа амжилтаа бататгасанд онцгойлон баяр хүргэлээ. Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ Б.Одбаяр тэргүүтэй ӨММОХ-ны оюутан залуусыг хүлээн авч уулзан тэдэнтэй нөхөрсөг ярилцлага өрнүүлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм. Энэ удаагийн наадамд Бээжин, Тайвань, Солонгос, Шиан, Нанжин, Тунляо, Тянжинь, Шанхай, Ухань, Хөххот зэрэг нийт 10 улс, хотын шилдгийн шилдэг оюутан залуучуудаас бүрдсэн 8 багийн 250 тамирчид Сагсан бөмбөг, Шатар, Ширээний теннис зэрэг спортын гурван төрлөөр  өрсөлдөцгөөсөн. 

  2005 оноос хойш Монгол Улсын хэмжээнд болон гадаадын 100 гаруй их, дээд сургуулийн 70 гаруй мянган оюутан залуусыг хамруулан гурван үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж буй энэхүү наадамд Хөххотын тамирчид 2009 оноос хойш аваргалсаар ирсэн юм. Монголын оюутны спортын "УНИВЕРСИАД-2017" их наадамд Хөххотоос нийт 29 тамирчин оролцсон байна.

Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль

Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд хүрэл медаль

Эрэгтэй шатрын төрөлд

Н.Баярсайхан - ӨМАҮИС мөнгөн медаль

Б.Лхагвасүрэн - ӨМИС хүрэл медаль

Ширээний теннис холимог хосын төрөлд

Б.Сансар, Б.Уянга - хүрэл медаль

 

Ширээний теннисний эмэгтэй төрөлд

Б.Уянга - ӨМАУИС мөнгөн медаль

Э.Очирсүрэн - ӨМИС хүрэл медаль тус тус хүртлээ.

Нийт 30 медаль (12 алт, 2 мөнгө, 16 хүрэл ) хүртсэн байна. 

 

                                                                Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл