solongonews
Хятад улсын “Интернэт сүлжээний аюулгүй байдал” албан ёсоор хэрэгжлээ
2017-06-01 16:59
Хятад улсын “Интернэт сүлжээний аюулгүй байдал” албан ёсоор хэрэгжлээ.

”БНХАУ-ын интернэт сүлжээний аюулгүй байдлын хууль”-ийг 6 дугаар сарын 1-нээс эхэлж албан ёсоор хэрэгжүүллээ. Энэ нь Хятад улсын анхны интернэт сүлжээний аюулгүй байдлын хууль болно.

“БНХАУ-ын интернэт сүлжээний аюулгүй байдлын хууль” нь 2016 оны 11 дүгээр сарын 7-нд XII удаагийн БНХАУ-ын АТИХ-ын байнгын хорооны 24 дэх удаагийн хурлаар батлан зөвшөөрөгдсөн байна. “БНХАУ-ын интернэт сүлжээний аюулгүй байдлын хууль” нь зангилааны мэдээ мэдээллийн суурь тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны аюулгүй байдал, интернэт мэдээ мэдээллийн аюулгүй байдал, хяналт шинжилгээний урьдчилсан мэдээ мэдээлэл болон онцгой байдлын хариу арга хэмжээ авах зэрэг холбогдох асуудлыг шийдвэрлэх арга зам ба холбогдох хууль дүрмийн хариуцлагыг тодорхойлсон байна.     

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа Аентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл