Хятадын анхны төмөр зам-автомашины дүүжин гүүр ашиглалтад оржээ
2020-12-11 17:13
Хятадын анхны төмөр зам-автомашины дүүжин гүүр ашиглалтад оржээ.
Хятадын анхны төмөр зам-автомашины дүүжин гүүр Жян Сү мужид 11-ний өдөр ашиглалтад оржээ.

Тус гүүр нь галт тэрэгний зөвшөөрөгдөх хурдны дээд хэмжээгээр шинэ амжилт эвджээ. Ү Фэншань нэртэй гүүрний урт 6.4 км бол гүүрний гатлан өнгөрөх Янзы голын урт 1.92 км юм. Ян Жөү, Жэнь Жян хотыг холбосон уг гүүрийг барихад 5 гаруй жилийг зарцуулсан байна.
Гүүрний дөрвөн эгнээ тус бүр 100 км цагийн хурдны хязгаартай. Гүүрний дээд тал нь автомашины хөдөлгөөнд зориулагдсан бол доод талыг хурдны гал тэргэнд зориулагджээ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
