Их 20-ийн бүлгийн хөдөө аж ахуйн сайд нарын теле хурал 04-р сарын 21-нд болж, Үр тариа болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлийг батална гэж амласан байна.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Их 20-ийн бүлэг үр тариа болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод ямарваа нэгэн зүй зохисгүй хязгаарлалт хийхээс сэргийлнэ. Учир нь хязгаарлалт хийх нь олон улсын зах дээр үр тарианы үнийг хэт ихэсгэж дэлхийн олонх хүн амын хүнсний аюулгүй байдлыг заналхийлж ялангуяа хүнсний дутагдалд орсон эмзэг бүлгийг аюулгүй байдалд заналхийлэх болно гэжээ.
Мэдэгдэлд бас тэмдэглэхдээ, хурал оролцогсод хувийн хэвшлийнхэн үр тарианы салбарт гол үүрэг гүйцэтгэж буйг ойлгон таньж, олон нийтийн салбарууд хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, талуудыг дайчлан шинэ арга хэмжээ авч, шинэ коронавирусийн хөдөө аж ахуйд учруулах нөлөөг багасгахыг уриаллаа.
Мэдэгдэлд цохон тэмдэглэхдээ, дэлхийн үр тарианы салбарын тогтвортой байдал болон уян хатан байдлыг чангатгаж, ирээдүйн өвчин тахал болон хорхой шавьжийн аюул, дэлхийн чанартай сорилтыг зохицуулах болно гэжээ.
