06-р сарын 20-нд Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн газраас мэдээлснээр, бүс ба замын бүтээн байгуулалтыг дэмжих тамгын газар мөн өдөр Хятад Европын ээлжийн галт тэрэгний 5 жилийн ойн яриа уулзалтыг Бээжинд хуралдууллаа. Хуралд тэмдэглэхдээ, одоо болтол ээлжийн галт тэрэг 40 мянган удаа аялж, ачаа барааны нийт өртөг нь 200 тэрбум ам долларыг давж, 73 аяллын шугам нээж, Европын 22 орны 160 гаруй хотод хүрч чадсан юм гэжээ.
2011 оны 03-р сард Хятад Европын ачаа тээврийн анхны ээлжийн галт тэрэг Чүн Чин хотоос Дуйсбург хотыг зорин хөдөлж, Хятад Европын ээлжийн галт тэрэгний шинэчлэл хөгжилд шинэ хуудас нэмэрлэсэн юм. 2016 оны 06-р сарын 20-нд нэгдмэл брэндийн Хятад Европын анхны галт тэрэг Польшид хүрснээс хойш Хятад Европын ачаа тээврийн ээлжийн галт тэрэг хурдацтай хөгжлийн шатандаа орсон юм.
Хятад Европын ээлжийн галт тэрэг зам дагуу орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагаанд гүүрийн үүрэг гүйцэтгэсэн юм. Уг хурал тэмдэглэхдээ Хятад Европын ээлжийн галт тэрэгний ачаа барааны өртгийн дунд Хятад Европын барааны худалдаа жил ирэх тутам чухал хувийн жин эзэлж, 2015 онд 1 хувь байсан бол 2020 онд 7 хувь болж нэмэгджээ. Ялангуяа цар тахал гарснаас нааш Хятад Европын ээлжийн галт тэргээр Европ тийшээ 11 сая 990 мянган ширхэг бараа болон хижигтэй тэмцэх 94 мянган тонн эд бараа тээвэрлэсэн юм.
