solongonews
Хятад, Казахстан эдийн засаг, худалдааны харилцааны хөгжлөө хамтдаа ахиулна
2020-11-02 20:45
Энэ сарын эхээр Хятадын гаалийн газраас нийтэлсэн тоо бүртгэлээр энэ оны 01-ээс 08-р сард Хятад болон Казахстаны хоёр талт худалдааны хэмжээ өнгөрсний мөн үеэс нэг хувиар өсөж, эерэг өсөлтийг дахин биелүүлэв.

   Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жан Шяо ХТРТ-ид тусгай ярилцлага өгөх үе дээрх байдалтай холбогдуулан:

- Хятад, Казахстаны хоёр талт худалдааны хэмжээ дээшилсэн явдал хоёр орон хамтдаа хэрэгжүүлсэн цуврал арга хэмжээнээс болсон юм. Хятадын олон улсын импортын 3-р экспод оролцох бэлтгэлээ Казахстаны тал нэгэнт сайтар хийсэн байна гэж хэллээ.

   Хятадын талын тоо бүртгэлээр энэ оны эхний найман сард Хятад болон Казахстаны хоёр талт худалдааны хэмжээ 13 тэрбум 200 сая ам.доллар орчимд хүрч, өнгөрсөн хугацааны мөн үеэс нэг хувиар өсөж, эерэг өсөлтөө дахин биелүүлсэн байна. Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жан Шяо:

- Шинэ коронавирусийн уушгины халдварын нөхцөлд иймэрхүү амжилт олсон нь хоёр орны холбогдох салбарын хамтын хүчин чармайлттай салшгүй холбоотой юм. Эн тэргүүнд хоёр орон хилийн боомтуудаар нэвтрүүлэх үр ашгаа дээшлүүлэхээр хичээн зүтгэсэн байна. Онцгойлон халдвараас сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх болон хязгаарлах арга хэмжээнээс үүдэн хоёр орны хуурай замын боомтод түгжрэх үзэгдэл гарсанд хандуулж, хоёр талын холбогдох салбар хэлхээ холбоо болон зөвшилцлөө хэвээр хадгалж, зохицуулалтын төслийг боловсруулсан байна. Бид ачаа барааны тээвэрлэлтийн ногоон гарц нэвтрүүлэхээр дамжин хилийн гүүрийг хүлээлгэн өгөх, чиргүүлээ солин тээвэрлэх зэрэг харилцан уулзахгүй маягаар боомтоор нэвтрүүлэх арга хэлбэрийг хэрэгжүүлж байна. Бид авто зам, төмөр зам зэргээр холбоолон тээвэрлэх хамтын ажиллагааны арга хэлбэрийг өрнүүлж, боомтоор нэвтрэх үр ашгийг хамгийн их хэмжээгээр дээшлүүлж, хоёр талт худалдаанд дөхөм дөт нөхцөл бүрдүүлж өгсөн байна гэж хэлсэн байна.

Саяхан Казахстаны Атамекен бизнес эрхлэгчдийн холбооноос:

- Энэ онд халдварын нөлөөнөөс болж Казахстаны Худалдаа, интеграцийн яам тус орны компани болон аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулж, интернэтээр дамжин Хятадын олон улсын импортын 3-р экспод оролцуулах болно гэж мэдэгджээ. Жан Шяо:

- Энэ нь даруй Хятад Казахстаны хоёр тал дижитал эдийн засагт суурилан зах зээлийн өөрчлөлтөд зохицож буйн илрэл юм. Он гарснаас хойш Хятадын зах зээлд хил дамнан орж ирж буй илгээмж боодлын тоо хэмжээ ихээр нэмэгдэв. Хоёр тал бас интернэтээр дэлгэн борлуулах цахим индрийг идэвхтэй бүрдүүлсэн байна. Казахстаны аж ахуйн нэгжүүд интернэтээр дамжин Гуанжөүгийн үзэсгэлэн, үйлчилгээ худалдааны үзэсгэлэн худалдааны арга хэмжээнд оролцоод бүгд маш сайн үр дүнд хүрсэн юм. Өдгөө Казахстаны тал 11-р сарын 05-наас 10-нд Шанхайд болох Хятадын олон улсын импортын 3-р экспод оролцохоор тогтоод байгаа ба Казахстаны захиалсан үзэсгэлэнгийн талбай 260  мкв-д хүрч, 40 орчим аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцох юм байна гэж хэллээ.

Хятад, Казахстаны хамтын ажиллагааны ирээдүйн тухай Жан Шяо:

- Хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбар, эм эмнэлэг эрүүл хамгаалал болон дижитал эдийн засаг зэрэг салбарууд хоёр талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэг болох эрмэлзэлтэй байгаа гэж төсөөлсөн байна. Тэрээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт, экспортын хамтын ажиллагаатай холбогдуулан:

- Өнөө Казахстаны хөдөө аж ахуйн 20 орчим төрлийн бүтээгдэхүүн болон 570 орчим аж ахуйн нэгж Хятадад экспортлох зөвшөөрлөө олоод байна. Энэ оны 01-ээс 08-р сард Казахстанаас Хятадад хөдөө аж ахуйн 270 сая ам долларын бүтээгдэхүүн экспортолж, өнгөрсөн хугацааны мөн үеэс 11.1 хувиар нэмэгдэв. Хойшид хоёр тал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ харилцан борлуулахыг идэвхтэй зөвшөөрч, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуйн машин механикын үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааны эрч хүчээ нэмэгдүүлж, өсөлтийн шинэ цэгийг бий болгон бузгайруулна гэж мэдэгдлээ.

Жан Шяо:

- Одоохондоо Казахстаны засгийн газар аж үйлдвэржилтийн замын зураг төслөө хэрэгжүүлэхийг түргэсгэж, “Энгийн зүйлсийн эдийн засаг”-ийг хөгжүүлж байна. Оны эхний найман сард үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний хэмжээ 3.3 хувиар нэмэгдэв. Өөрийн давуу талаа ашиглаж, Хятадын аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж болох юм гэж хэлэв.

Тэрээр мөн:

- Хятадын үйлдвэрийн салбар бат бэх үндэс суурьтай. Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс Казахстанд хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааны төсөл нэгэнт цөөнгүй амжилт олсон байна. Хойшид хоёр тал бас Казахстанд үйлдвэрлэлийн парк байгуулах талаар идэвхтэй хайн судалж, металлурги, химийн үйлдвэр, автомашин, тоног төхөөрөмж, электроник, нэхмэл, барилгын материал, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлж болох юм гэж хэллээ.

Эцэст нь Жан Шяо голцуу Хятад Казахстаны дижитал салбарын хамтын ажиллагааг онцолсон байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл