solongonews
Мал аж ахуй үйлдвэрлэлийн хөгжлийн чадавхыг дээшлүүлэх нь цаг үеийн шаардлага
2020-07-23 15:03
Мал аж ахуй үйлдвэрлэлийн хөгжлийн чадавхыг дээшлүүлэх нь цаг үеийн шаардлага

2019 онд Авга хошууг Өвөр Монголын мал аж ахуйн орны орчин үеийн туршилтын цэг болгохоор тогтоосноос хойш тус хошуу мал аж ахуйн орны “Байгаль орчны шинэчлэл, үйлдвэрлэлийн шинэчлэл, амьдралын шинэчлэл”-ийн бодит шаардлагын хүрээнд байгаль орчныг хэрхэн бий болгох, малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, мал аж ахуйн орны шинэ цагийн мэргэжилтнийг хэрхэн хүмүүжүүлэхээр гол зорилт болгож байна.

Тус хошуу “Авга хошууны гэр бүлийн мал аж ахуйн талбайг хянах тогтоох удирдлагын төсөв”-ийг хэрэгжүүлж, жил бүр 30 гэр бүлийн мал аж ахуйн талбайг хянаж тогтоохын зэрэгцээ үүний дотор жил бүр чадварлаг, эзэмшлийн үр ашгаар өндөр амжилт гаргасан гурваас дөрвөн гэр бүлийн мал аж ахуйн талбайд төрийн бодлогын тусламж үзүүлж байна.

Цагааннуур суурингийн Улаантуг багийн малчин Эрдэмтөгсийн хотны зах дахь хашаа хүрээний дэргэд хүрэхэд ногоон өнгөтэй хаалга өөрөө нээгдлээ. Энэ хаалга нь төмөрлөг зүйлстэй хүрэлцэх долгион чадамжтай учраас машин тэрэг ойртоход өөрөө нээгдэж, орж гарах тэрэг унааг зураглаж авдаг дуран суулгажээ. Гэр бүлийн мал аж ахуйн талбайн үлгэр жишээч өрх гэдэг утгаараа тэднийд ойртох тусам уламжлалт болон орчин үеийн хэрэгцээ шаардлагыг уусган зохицуулсан бүтээн байгуулалт ил тод харагдана. Гэр байшинг шинэчлэн төвхнүүлснээс аваад хашаа хорооны бүтээн байгуулалт, гэртээ угсарсан камер нь хот суурингаа хянахаас гадна бэлчээрээ хянадаг байна. Энэ жил 1.2 сая юанийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн хашаа хорооны бүтээн байгуулалтаа эхлүүлж, сүргээр тэжээж арчлахад бэлтгэсэн 2500 кв.метр талбай бүхий тусгай хашаа, 500 кв.метр талбай бүхий хээлтэй үнээ маллах тусгай хороог тус тусдаа байгуулж, мөн өвс хадгалах битүү саравч барьж байгуулжээ.

Хашаа хорооны бүтээн байгуулалтын орчныг нарийн ажиглавал үхрээ жигд мөрлүүлэн тэжээж болох хоёр зурвас онгоц байрлуулж, түүний дунд машинаар явж өвс бордоо хийж өгөх боломжийг бүрдүүлжээ. Үхрийн зогсоолын хэсгийн ялгадсыг урсгаж цэвэрлэх тусгай хоолой хийжээ. Хэрвээ үхрээ энд бордож тэжээхээр бодвол тэр нь яриангүй машинд түшиглэх ёстой. Эрдэмтөгсийн өвс хадаж боох, малын цутгалт, малын услалт, мал хариулга зэрэг нь бүгд автомат болон интернэтэд түшиглэсэн бол дараагийн алхамд өвс бордоо хэрчиж хольж найруулах, асгаж өгөх, цэвэрлэх машин зэргийг иж бүрэн болгох нь зайлшгүй юм. Орчин үеийн мал аж ахуйн эзэмшлийн замаар замнаж байгаа тул хөдөлмөр хүчинд хэмнэлттэй, шинжлэх ухаанч арчилгааны машин төхөөрөмжийг бүрдүүлж, үйлдвэрлэлийн чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Энэ тухай Эрдэмтөгс: “Миний бодлоор гэр бүлийн мал аж ахуйн талбайн нэг чухал тал нь машин техникээс салж чадахгүй. Автоматжуулалтыг хийхгүй бол гэр бүлийн мал аж ахуйн талбайн үндсэн нөхцөлийг бүрэн болгож чадахгүй”. 

Гэр бүлийн мал аж ахуйн талбайг эзэмшинэ гэдэг үүнээс их нарийн зүйл, системтэй зүйлийг шаардах нь дамжиггүй.

Уудам нутгийнхаа задгай бэлчээрт түшиглэж мал маллаж явсан Эрдэмтөгс яагаад гэр бүлийн мал аж ахуйн талбай байгуулж, мал аж ахуйн стандартын, зэрэг дэвшсэн үйлдвэрлэл эзэмшлийг чухалчлах болов. Энэ нь түүний цаг үеийн шаардлагатай нийцэх гэсэн оролдлого уу? Өөрийн мал маллах хэв загварт өөрчлөлт хийх шинэ сонголт тавигдаж эхлэв үү?

Эрдэмтөгс: “Эдгээр шалтгаан бүгд байна. Үйлдвэрлэлийн шинэчлэлийг зорьж байгаа нь байгаль орчноо хамгаалах гэсэн ухаан. Манай одоогийн мал аж ахуйн хэв загвараа зохих хэмжээнд хадгалсан нөхцөл байдалд нийгмийн хөгжил, цаг үеийн шаардлагад зохицсон бусад мал аж ахуйн арга хэлбэрийг ашиглаж үзэх хэрэгтэй. Ингэж байж сая байгалийг түшсэн мал аж ахуйн олон жилийн давамгай хөгжлийг баталж чадна” гэлээ.

Авга хошуу 2018 оноос эхлэн шинэ хэлбэрийн тусгай ажлын малчныг хүмүүжүүлэх төсөлтэй уялдуулан хоёр жилд 200 тусгай ажлын малчныг хүмүүжүүлжээ. Жишээ үзүүлэх суурин газар болон шинжлэх ухаан мэргэжлийн онц томилогдогчийн эгнээг байгуулахаар дамжин малчдын шинжлэх ухаан мэргэжлийн хэрэглээний түвшин болон шинжлэх ухааны мэдлэгийн боловсролыг дээшлүүлэн, мал аж ахуйн машин техникийн үйлчилгээний төвд шинжлэх ухаан мэргэжлийн онц томилогдогчийн мал аж ахуй тариалангийн ажиллах өртөөг байгуулж, сонгогдсон 13 онц томилогдогчоос гадна энгийн боловсрол хүртсэн малчин 1000 хүрч, хошууны мал аж ахуйн үйлс дэх шинжлэх ухаан мэргэжлийн агуулга болон шинжлэх ухаанч арчилгаа маллагааны түвшинг бүх талаар дээшлүүлжээ.

Авга хошууны Цагааннуур суурингийн Баяннуур багийн уугуул оюутан Дэлхийхонгор шинжлэх ухааны аргаар мал аж ахуйн үйлдвэрлэлээ өөдлүүлж шинэ цаг үеийн техник мэргэжлийн тусгай мэргэжилтэй малчны эгнээнд зүй ёсоор багтах бөгөөд тэр дундаас хошуучилж байгаа төлөөлөгч билээ. Тэрээр малчин айлын хүүхэд. 2012 онд Өвөр Монголын Тариалангийн Их Сургуульд Тариалангийн машин механикжилт, автоматчиллын тусгай мэргэжлийг суралцаж, сурсан мэдлэгээ бодит байдалд уялдуулан, жил гаруй судалсны эцэст 2015 онд орон зай хийгээд интернэт сүлжээнд хүрээлэгдэхгүйгээр бэлчээр дэх мал сүргээ гэрээсээ үзэж чадах камерыг судлан бүтээж, улсын тусгай ашгийн эрхийг авав. 2017 онд худгийн алсаас удирдах тоногийг үйлдэж, улсын тусгай ашгийн эрхийг авч, 2018 онд олон хэрэгцээт үхэр тэжээх онгоц бүтээж, гурав дахь улсын тусгай ашгийн эрхээ авчээ. Өнөөг болтол түүний судлан бүтээсэн эдгээр улсын тусгай ашгийн бүтээгдэхүүнийг 800 гаруй малчин өрх хэрэглэж байгаа бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлийн өөрийн өртгийг нь 100 сая юаниар хэмнэсэн байдаг. Энэ нь манай бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн нэгэн том дэвшил болно. 

Малчин өрхийн хөгжлийн чадварыг дээшлүүлэхэд малчин хүний цаг үеэ мэдэрч чадсан шинжлэх ухаан мэргэжлийн хэрэглээний түвшин, тусгай боловсролыг дээшлүүлж, малчин өрхийн суурь бүтээн байгуулалтын ухаалаг болон механикжсан чадавхыг чангатгахын дээр гэр бүлийн мал аж ахуйн талбай мэт стандарт алхам руу хөгжих хэрэгтэй гэдгийг эдгээр малчдын үзэл бодлоос ойлгууштай.

Зохиогч: Содбилэг, Сараана
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл