
Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны тал нутгийн гүнд өвс ногоо хөхрөн долгиолж, модны мөчир нахилзан, тансаг сайхан үнэр талын салхинд сэтгэлийг ариусгана.
Цаг болон галыг нь сайхан тохируулан хийж гаргасан цэвэр сүү сүүн бүтээгдэхүүн монголчуудын чухал хоол хүнс болдог.
Уламжлалт гар аргаар боловсруулан гаргаж байгаа сүү сүүн бүтээгдэхүүн нь Хянган нутгийн иргэдийн идэх дуртай хоол хүнс, мөн тэр нутгийн онцлог.
Ур чадвараа үеийн үед уламжилна
Байгалийн нөхцөлд исгэсэн сүү хоёр өдрийн дараа ээддэг. Хянган аймгийн Түшээт Чин вангийн ордны уламжлалт сүү сүүн бүтээгдэхүүн хийх дөрөв дэх үеийн өв залгамжлагч, Батцагаан сүүн бүтээгдэхүүн ХХК-ийг хариуцдаг Хуар бүсгүй зууханд гал асаан сүүн хурууд хийхээр бэлтгэв.
Хар багаасаа тал нутагт төрж өссөн эрэгтэй хүүхдүүд хонь хариулах, ав хийх зэрэгт мэргэшдэг бол эмэгтэй хүүхдүүд гэрийн ажилд суралцдаг, цагаан идээ боловсруулах нь зайлшгүй шаардлагатай ур чадваруудын нэг юм. Бүтээгдэхүүний амтны хувьд сүүний эх үүсвэрийн баталгаанаас гадна, хийсэн хүний ур чадвар шаардагддаг.
Хийсэн бүтээгдэхүүнийхээ үнэр амтыг батлахын тулд Хуар зөвхөн гар аргаар боловсруулдаг.
Хуар 1969 онд Хорчин баруун гарын дунд хошуунд төржээ. Түүний элэнц эмээ нь нэгэн цагт Түшээт Чин вангийн ордны сааль хийдэг нэр хүндтэй хүн байв.
Монгол үндэсний цагаан идээний ур чадварыг уламжлан авч яваарай хэмээн элэнц эмээ нь эмээд нь дандаа захидаг байсан гэдэг. Хуар эмээгийнхээ захиасаар багаасаа цагаан идээ боловсруулж сурсан.
Хүүхэд байхдаа мөнгөтэй болчихвол сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нээнэ гэж боддог байсан Хуар 2012 онд сүүн бүтээгдэхүүний дэлгүүрээ байгуулж эхэлсэн.

2014 онд Хуарын үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүн нь "Хятадын Хянган ?Хятад-Орос-Монголын олон улсын хоолны соёлын наадам"-ын тусгай шагналыг хүртсэн. Тэрээр эцэст нь мөрөөдлөө биелүүллээ.
2015 онд 60 ам метр талбайтай байсан жижиг дэлгүүр 500 ам метр талбай бүхий үйлдвэрийн байртай сүүний хоршоо болон хөгжсөн. Өнөөдөр өрөм, бяслаг, цөцгийн тос, шар тос, тараг зэрэг 30 гаруй нэр төрлийн сүүн бүтээгдэхүүн хийж байна.
Би мөнгө олдог ч бай, үгүй ч бай Түшээт вангийн ордны цагаан идээ хийх уламжлалт аргыг уламжлан дэлгэрүүлж, Манлай баг цагаан идээгээ гадагш гаргаж их олон хүнд хүргэх ёстой гэж хэлдэг Хуар үргэлж нутгийн малчдаа дагуулан хамтдаа баяжихын төлөө явсаар ирсэн. Хуар өөрийн амьдарч байгаа багийн малчдаа хоршоожилд оруулжээ. Одоо хоршоожил нь 10 гаруй ажилтантай, тэдний сарын орлого 30-40 мянган юаньд хүрч байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хуарын хийсэн цагаан идээ жилдээ дээд тал нь 5 сая юаньд хүрч, "Хятадын алдартай идээ", "Хятадын жуулчлалын нэрт идээ" зэрэг хүндэт цолыг дараалан хүртэж байна.
2020 онд Хуар нь Хянган аймгийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн биет бус соёлын өвийн өв залгамжлагчаар тодорчээ. Хуар:
- 2022 онд 450 гаруй хүн над дээр ирж вангийн ордны сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцыг сурсан. Сүүн бүтээгдэхүүнд дуртай олон хүн ирж энэ үйл явцыг илүү сайн сурч дамжуулна гэж найдаж байна.
Дөрвөн зүгийн зочид цуглана
Хуар:
- Намайг багад гэртээ байхад аав маань сүүтэй цай чанаж, ээж чанасан сүүн дээр загссан өрмийг хаман авч цайнд хийж өгдөг байсан.
2020 онд CCTV, соёл, аялал жуулчлалын хэлтэс, Хятадын гар урлалын сүлжээ хамтран зохион байгуулсан "Соёлын биет бус өвийг гэртээ авчирна" тусгай шууд нэвтрүүлэгт цагаан идээ худалдан борлуулсан нь хүүхэд насны сайхан дурсамжийг сэргээлээ.
Шууд нэвтрүүлгийн шөнө "Хар морь" гэгддэг Батцагааны цагаан идээ нийт 5658 ширхэг зарагдаж, борлуулалтын хэмжээ 200 гаруй мянган юаньд хүрсэн байна. Энэхүү арга хэмжээний тусламжтайгаар Батцагаан цагаан идээ нь олон мянган өрхөд ширээний идээ болон хүрчээ.

Төрөл бүрийн онлайн худалдааны платформуудын тусламжтайгаар Батцагаан сүүн бүтээгдэхүүн улс даяар түгэн, зарим бүтээгдэхүүнийг Монгол, Япон, Орос болон бусад улс орнуудад экспортолдог.
Үүний зэрэгцээ Батцагаан сүүн бүтээгдэхүүн нь Хорчин баруун гарын дунд хошууны Батцагаан эко аялал жуулчлалын үзэсгэлэнт газар, Хангали нуурын байгалийн аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудын нөөцийн давуу талыг ашиглан сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехийг биет бус соёлын өвийн туршлагын бүс болгон хувиргаж, соёлын өвийн төв болжээ.
"Тавтай морил! Энэ бол шинэхэн чанасан сүүтэй цай, амсаад үзээрэй!". Батцагаан тусгай сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цех рүү ороход жуулчдад сүүтэй цай амсуулдаг.
- Үзэсгэлэнт Хорчин баруун гарын дунд хошуунд ирж, Батцагааны моддын сайхныг таашааж, сүү цагаан идээ амсах үнэхээр гайхалтай. Үнэхээр үнэ цэнэтэй аялал байлаа. Ирээдүйд би гэр бүлээрээ ирнэ гэж Шанхай хотоос ирсэн зочин сэтгэл догдлон хэлнэ.
Батцагаан сүүн бүтээгдэхүүн нь Хянган аймгийн хамгийн онцлог брэнд болсон. Батцагаан сүүн бүтээгдэхүүний ХХК-ийг хариуцсан Хуарын хэлснээр 2022 онд сүүн бүтээгдэхүүний ХХК-ний орлого гурван сая юаньд хүрчээ.
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлнэ
"Гурван өдрийн дотор бид 40 мянган юаний бүтээгдэхүүн зарлаа!" 2022 оны Хянган аймгийн газар тариалан, мал аж ахуйн өндөр чанартай хөгжлийн арга хэмжээнд "Нартай" гэдэг нэртэй сүү, сүүн бүтээгдэхүүний брэнд гарч ирж, сүүн бүтээгдэхүүний салбарт "шинэ хүч" болсон байна. Бао Жиньлянь:
- Манай Хорчин нутаг саалийн үнээний сайн үүлдэртэй, сайн үйлчилгээтэй, экологи сайтай. Засгийн газрын тусламжаар сүүний салбарыг хөгжүүлэх тал дээр санаа зовох зүйлгүй!
Үржүүлгээс эхлээд үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалт хүртэл гуравхан жилийн дотор өөрийн баялаг бүтээгч аж үйлдвэрийг бий болгосон нь Хорчин баруун гарын дунд хошуун дахь үхрийн аж үйлдвэрийн бүх сүлжээг хөгжүүлсэнтэй холбоотой.
2017 онд Хорчин баруун гарын дунд хошууны махны чиглэлийн үхэр үржүүлэх бодлогын удирдамжийн дагуу тэрээр нутгийн 30 үхэр авсан ч үр ашиг нь хангалтгүй байв. 2019 онд Өвөр Монголын Жүнүн Шин Ань бух үржүүлэх технологийн ХХК нь Хорчин баруун гарын дунд хошуунд нутагшсанаар Бао Жинляны үхрийн аж үйлдвэр сайжирч эхлэв.
Нутгийн 20 гаруй үнээгээ сайн чанарын саалийн үнээ болгон сайжруулж, сайн чанарын саалийн үнээний сайжруулалтын хувь хэмжээг нэмэгдүүлжээ. "Сайн үнээ өсгөж, сайн сүүгээ борлуулж, уламжлалт гар урлалын үйлдвэрлэлийг баримтална" гэсэн үзэл баримтлалыг баримталж, Бао Жиньляны цагаан идээ улам бүр алдартай болж байна.
2022 онд Бао Жиньлянь Хорчин баруун гарын дунд хошууны цахим худалдааны платформтай хамтран ажиллаж, "Нартай" барааны тэмдгийг бүртгүүлж, онлайн болон оффлайн борлуулалтын сувгуудаар дамжуулан улс даяар цагаан идээ борлуулж, жилд 700 гаруй мянган юаний орлого олжээ.
Одоогийн байдлаар Хорчин баруун гарын дунд хошуунд сүүн бүтээгдэхүүн боловсруулах 36 шахам цех ажиллаж байгаа бөгөөд жилд 1800 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Бодлого, төслийн дэмжлэгтэйгээр сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь "Тоо багатай, чанар муутай" байдлаасаа салж, "Айл бүр брэндтэй, өрх бүр өөр өөрийн гэсэн онцлогтой" бизнесийн бүтцийг шат дараатай хөгжүүлж, цэцэгс бүхнийг зэрэг дэлгэрүүлсэн шинэ замаар урагшилж байна.
