
Мөн өдрийн нээлтийн ажиллагаанд ОХУ-ын Төрийн Думын дарга Володин, ОХУ-ын парламент дахь Коммунист намын бүлгийн дарга Зюганов, ОХУ-ын парламент дахь Либерал ардчилсан намын бүлгийн дарга Жириновский, БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхуй нар оролцож, гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхов.
Володин:
- "Орос, Хятадын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны тухай гэрээ" нь Орос, Хятадын харилцааг тогтвортой эрүүлээр хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлээд Орос, Хятад хоёр орон нээлттэй, харилцан хүндэтгэсэн иж бүрэн хамтын ажиллагаагаар суурь болгосон шинэ хэлбэрийн харилцааг байгуулсан. Улмаар Орос, Хятадын олон салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны хөгжлийн ашиг сонирхолд нийцэж, дэлхийн тогтвортой байдлыг хамгаалж чадсан бөгөөд Орос, Хятадын найрсаг харилцаа үеийн үед уламжлагдах болно гэж хэлсэн байна.
