solongonews
”China’s Eye of Heaven” нь дэлхий нийтэд нээлттэй байх урилга илгээжээ
2021-03-31 10:55
”China’s Eye of Heaven” нь дэлхий нийтэд нээлттэй байх урилга илгээсэн байна.

    "China's Eye of Heaven" буюу 500 м бөмбөрцөг хэлбэртэй радио телескоп(FAST)-оос онцгой нэгэн урилга явуулсан байна. Энэ сарын 31-ний 00 цагаас эхлэн 500 м бөмбөрцөг хэлбэртэй радио телескоп(FAST)  дэлхийн одон орон судлаачид ажиглалт хийхийг уриалан өргөдөл гаргасан байна. Гадаад улс орнуудын өргөдөл гаргах төслүүд нэгдсэн хянан шалгаруулалтад оролцох бөгөөд 07 дугаар сарын 20-ны өдөр үр дүнг нийтэлж, ажиглалтын хугацаа 08 дугаар сараас эхлэх юм байна.

FAST бол одоогоор 10 тэрбум гэрлийн жилийн зайд цахилгаан соронзон дохио хүлээн авах чадвартай дэлхийн хамгийн том, хамгийн мэдрэмтгий дан нүхтэй радио телескоп юм.

    2020 оны 01 дүгээр сараас Хятадын дотооддоо үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Хятад улсын бие даасан оюуны өмчийн эрх бүхий энэхүү эрдэм шинжилгээний томоохон дэд бүтэц тогтвортой үйл ажиллагаа явуулж, 300 гаруй пульсарыг нээн илрүүлсэн. Түүнчлэн Радиогийн хурдацтай тэсрэлт зэрэг судалгааны салбарт томоохон нээлтүүд хийгдсэн юм.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн Үндэсний Одон орон судлалын төвийн холбогдох албаны хүн:

- "China's Eye of Heaven" дэлхий нийтэд бүрэн нээлттэй байх бөгөөд Хятад болон олон улсын эрдэм шинжилгээний салбарын бүрэн хамтын ажиллагааны үзэл баримтлалыг харуулж байна. Нээлттэй хамтын ажиллагааны хүрээнд Хятадын шинжлэх ухааны тоноглолыг илүү сайн ажиллаж, томоохон ололт амжилтыг ахиулан, нийт хүн төрөлхтөнд орчлон ертөнцийг судлах, ойлгоход хувь нэмэр оруулах болно гэж мэдэгдлээ.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл